
Унших хувилбар:
Номын тухай
Энэ номыг техник мэргэжлийн коллеж, коосэн технологийн сургууль болон их, дээд сургуульд цахилгаан хэлхээний онол, цахилгаан техникийн онол/үндэс зэрэг хичээлийг судалж буй оюутан, заах багш нарт зориулан бичив. Уг номд хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээний 50 бодлогыг улсын цахилгаан техникийн үндэс, улсын электроникийн олимпиадад дэвшигдсэн бодлого болон зарим сурах бичгээс түүвэрлэж оруулсан. Тогтмол гүйдлийн хэлхээний тооцоонд ашиглагддаг хуулиуд, анализын аргууд бүгд хувьсах гүйдлийн хэлхээнд хэрэглэгддэг бөгөөд хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээний параметр нь цаг хугацаанаас хамаарч эгшин бүрд харгалзах параметрийн утга өөчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлт нь цахилгаан энергийн үүсгүүртэй холбоотой бөгөөд түүний хүчдэл, гүйдэл нь синус функцээр өөрчлөгддөг тул хувьсах гүйдлийн хэлхээнд анализ хийхэд математикийн хичээлүүдээс комплекс тоо, тригонометр, нэг ба хоёрдугаар эрэмбийн дифференциал тэгшитгэл, вектор гэх мэт сэдвийг сэргээн санах шаардлагатай. Энэ номыг үзэж судалснаар оюутанд цахилгаан хэлхээний онол хичээлийн лекцийг бататган ойлгох, ижил төстэй бодлогуудыг бодох аргачлалд суралцах, бие даалт гүйцэтгэх, цаашид үзэх цахилгаан соронзон орон, цахилгаан машин, аналог электроник гэх мэт хичээлүүдийг амжилттай судлах үндэс болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
108
ISBN:
9789919030834
Нийтлэгдсэн:
2026-02-12
Зохиолч:
Б. Энх-Амгалан
Нийтлэгч:
Б.Энх-Амгалан
Хамаарагдах ангилал
