
Номын тухай
Анхны энэ номоо гаргасны дараа бид хоёрт баяр хүргэж, сэтгэл сэргэм урам өгч байсан хүмүүс олон хэдий ч түүний хажуугаар “юу гэнэ вэ иогийн сэтгэлээр сонгуульд аа?, цогийн сэтгэлээр юунд гэнэ үү?, улс төрийг уянгаллаа,” гэхчлэн тохуу хийж, цаашлан сонгууль нэрийн дор хэнд ч хэрэггүй хог биччихсэн мэт нээж ч үзээгүй байж шүүмжлэн тавлах нэгэн нь бас цөөнгүй. Тиймэрхүү хандлагад нь бид өөрсдөө хүртэл автаж, энэ хөөрхөн бүтээлээ чимээгүй дарж, цаагуураа түлхсээр байснаа ярилцаж суухдаа мэдэрч таньсан юм. “Хүүе ээ тэгтэл энэ ном минь аль хэдийн хоёр “гишүүн”-тэй болчихсон юм байна шүү дээ” – гэж хөөрөн инээлдэж байхдаа дахин идэвхжүүлэхээр шийдсэн нь энэ юм. “Бид ер нь ялагдлаа, итгэлээ алдлаа гээд бууж өгөх замыг л сонгох гэж үү” гэдгийг ойлгуулах гэж бичсэн, энэхэн түүхтэйгээ хамт дахин дахин оролцож урагшилсаар “Биелсэн Итгэл” болсныг хуваалцаж байгаадаа баяртай байна аа. 😊 😊
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
16+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-11-24
Зохиолч:
Б. Пүрэвдалай, Д. Гэрэлчимэг
Нийтлэгч:
Б.Пүрэвдалай
Аудио номын урт:
2цаг 14минут
Аудио номын хэмжээ:
92.1 MB
Хамаарагдах ангилал
