
Унших хувилбар:
Номын тухай
Пүрэвмаа зохиолч хэдийгээр амжилтад хүрээгүй ч амжилтад хүрэх нь гарцаагүй гэдгийг хүн бүр мэддэг. Түүний тууштай зан, хөдөлмөрч гэдгийг уншигч бид мэднэ. Жил болгон гаргадаг бүтээл болгон нь бидний унших дуртай ном болсоор байдаг. Энэ удаад хэрхэн өдөр бүрийн тодорхой цагийг ажилдаа улайран зориулах вэ? Хэрхэн тууштай зан болон сэтгэлийн тэнхээгээ эрчимтэй байлгах вэ? Амжилтад хүрэхэд биднээс ямар ямар сонголтыг шаарддаг вэ гэх? мэт олон асуултын хариуг өчүүхэн зохиолч өөрийн даван туулсан туршлагаа ний нуугүй хуваалцлаа. Ирээдүйг минь бурхан шийдэхгүй өдөр тутмын хийж байгаа дадал зуршил минь шийднэ гэдэг итгэдэг хэмээн эрсхэн хэлэх тэрбээр үеийн залуус, эрхэм уншигчдадаа зориулан “Чамд жинхэнэ хүч гэж бий. Түүнийгээ ашигла. Үр дүн нь ийм гайхамшигтай” хэмээн дотоод хүч, тэнхээг тань сэрээх хувь хүний хөгжлийн ном бичжээ. Ажил амьдралын зорилгоо тодорхойлсон ч нэг л урамгүй санагдаж байна уу? Тэгвэл уг номыг уншиж хүн болж төрснийхөө хүч тэнхээг мэдрээрэй. Чиний төсөөлөмгүй их хүч дотор чинь байдаг. Уг ном чамд тэр хүчээ сэрээхэд тус болох нь гарцаагүй. Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-9919-23-759-2
Нийтлэгдсэн:
2020-05-27
Зохиолч:
М. Пүрэвмаа
Нийтлэгч:
Дайманд Майнд Академи
Аудио номын урт:
7цаг 17минут
Аудио номын хэмжээ:
300.7 MB
Хамаарагдах ангилал
