
Номын тухай
Айл амьтангүй, буг чөтгөртэй гэгддэг хөндийд илгээлтийн эздийн хадлангийн бригад ирж буув. Хуучин цагийн цуурхлыг дарах зорилготой залуус эрчтэйгээр ажлаа эхэлсэн боловч... Нэгэн шөнө зэргэлдээ хайрхнаас аймшигт дуу хадаж бүгдийг нь сэрээв. Түүнээс хойш учир битүүлэг явдал ар араасаа гарсаар... Хүний амь үрэгдлээ. Залуустай ирсэн Галсан гэгч анч эр ойрхон буй орчин цагийн ёсоор хөрсөнд булуулахаас татгалзсан настайчуудыг голдуу ил тавьдаг оршуулгын газрыг эргэтэл... Тэндхийн шарилууд талийгаач залуугийн нэгэн адил тархи нугасаа ухуулсан байх нь тэр... Хадлангийн отогт залуучууд үл мэдэгдэх араатны халдлагад өртөж, хэргийн газрыг зорьсон сэргийлэхийн бүлэг замдаа сүйрэв. Барон Унгерний эрдэнэсийг сахиул ороолонг яаж дарах вэ? Махчныг устгаж, хүн чонын нууцыг тайлсан хэд өтөл болсон ч эргэн нэгдлээ. Сүүлчийн үхлийн тулаанаас Иш, Чой, Гүнчин нарын хэн нь амьд үлдэх бол? Махчингийн үр удмыг тээсэн Бүжингийн хувь заяа, түүний хүүхдийн тавилан хэрхэх вэ? Энэ бүгдэд “Махчин-3” “Ороолон” танд хариулах болно..
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-12-16
Зохиолч:
А. Наранболд
Нийтлэгч:
Б.Очир
Аудио номын урт:
5цаг 51минут
Аудио номын хэмжээ:
375.9 MB
Хамаарагдах ангилал
