
Унших хувилбар:
Номын тухай
Монгол адуу жижгэвтэр ч бахим биетэй, уналга эдэлгээнд тун сайн, урт холын замд эцэж цуцах нь бага, өл даах тэсвэр, тэвчээр сайтай байдаг. Нас бие гүйцсэн азарга, морьдыг сайтар сойж ус, өвс, уяа сойлгыг нь тааруулсан үед өдөртөө 200 гаруй км замыг туулах шандастай. Нуруундаа 120-130 кг ачаа даадаг. Өвөл, хавартаа амьдын жингийнхээ 20-25 хувийг алддаг ч зун, намрын улиралд бэлчээрээсээ бүрэн нөхөж чаддаг онцлогтой. Энэхүү гайхамшигт Монгол адууны зарим сонирхолтой түүхээс та бүхэнд хүргэж байна. Энэ номд Монгол адууны ухаан, тэсвэр хатуужил, төрөлхийн мэдрэмж, өөр ямар ч улсын адуунд байдаггүй төрсөн нутгаа үгүйлэн, түүн рүүгээ мянган бээрийн холоос ч тэмүүлэх онцгой чадварыг шагшин магтаж харийн орноос Монгол нутагтаа гүйн ирсэн адуунуудын бодит түүхийг оруулсан болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
47
ISBN:
9789919052607
Нийтлэгдсэн:
2025-11-28
Зохиолч:
Ж. Ганзориг
Нийтлэгч:
Ж.Ганзориг
Хамаарагдах ангилал
