Монгол ардын үлгэрийн түүвэр
Г. Гийх-Оргил

Г. Гийх-Оргил

Монгол ардын үлгэрийн түүвэр

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

11,000₮

Номын тухай

Монгол ардын үлгэр нь манай ард түмний хэл, соёл, түүх, угсаатны зүйн үнэт өв билээ. Үлгэрийн ертөнцөд бид өнгөрсөн үеийн түүхэн онцлог, соёлын уламжлал, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ёс суртахууны сургаал, хүн ба байгаль, ан амьтдын харилцааг тусгасан гүн ухааны санааг олж харж чадна. Энэ номд орсон үлгэрүүдэд гарч буй дүрүүд, үйл явдал, үг хэллэг, шашин суртахуун, үзэл санаа, аж байдал, ан амьтан зэргээс нь миний дүгнэж таамаглаж буйгаар бол XVII-XX зууны үед зохиогдсон болов уу гэж үзэж байна. Сонирхолтой нь эдгээр үлгэр дотор монголд байдаггүй заан, арслан зэрэг амьтан, үлгэр домгийн хангарди зэрэг амьтан гардаг нь гадаад харилцаа, бурхны шашин, дорно дахины соёлын нөлөөнөөс улбаатай гэж бодож байна. Ардын үлгэр нь зөвхөн хэл, соёлын дурсгал төдийгүй хүмүүжил, боловсролын чухал ач холбогдолтой соёлын үнэт өв юм. Тухайлбал хүүхэд үлгэрийг уншсанаар төсөөлөн бодох, сэтгэх чадвар, логик сэтгэлгээ, зөв бурууг ялгах ёс зүй ухамсар суудаг. Түүнчлэн үгийн баялаг нэмэгдэж тархины үйл ажиллагаа, оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлнө. Үлгэр бүр ард түмний мэргэн ухаан, уран сэтгэмж, амьдралын туршлагаар бүтээгдсэн бөгөөд өнөөгийн бидэнд өв соёлоо танин мэдэх, ёс суртахуун, хүнлэг чанарыг төлөвшүүлэхэд үнэт хувь нэмэр оруулдаг билээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

6+

Хуудасны тоо:

52

ISBN:

9789919060091

Нийтлэгдсэн:

2025-12-18

Зохиолч:

Г. Гийх-Оргил

Нийтлэгч:

Г.Гийх-Оргил