
Унших хувилбар:
Номын тухай
Магсар хурцын 1925-1927 онд туурвисан “Монгол Улсын шинэ түүх” зохиолын хамгийн чухал шинж бол түүхийн үйл явдлыг маш цэвэрхэн өгүүлээд зохиогчийн дүгнэлт бараг хийгээгүй явдал юм. Уул зохиолыг уншсан хэн боловч XX зууны Монголын түүхийн хамгийн том үйл явдал цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал хэрхэн үүсч, түүнд ар, өвөр монгол, барга, урианхайн олон хошуудын өргөн түмэн хэрхэн оролцсоныг хялбар дөт бөгөөд тун итгэлтэйгээр ойлгох боломжтой. Энэ зохиол нь Монголын түүхийг тал бүрээс нь судлан шинжлэхэд тун хэрэгтэй олон үйл явдлыг баримт түшин өгүүлснээрээ онцлог тул дэлхийн монголч эрдэмтэд болон монгол олон нийтийн таашалд нийцэх нь лавтай. 1910-1924 оны үеийн Монгол Улсын үнэнхүү эгзэгтэй үеийн түүхийг ямар ч будаг шунх магтаал сайшаалгүйгээр үнэн зөв бичсэн энэхүү ном 1994 он хүртэл гар бичмэлээрээ ердөө гуравхан хувь (нэг нь Орос Улсад, хоёр нь Монгол Улсад) хадгалагдаж байв. Уг зохиолыг түүхч З.Лонжид, О.Батсайхан нар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Монгол Улсын Засгийн газрын архиваас эрхлэн Monumenta Historica цувралын 7 дугаар боть болгон 1994 онд цөөн хувиар анх удаа хэвлүүлсэн нь эдүгээ олдохуйяа бэрх болжээ.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-99962-2-993-0
Нийтлэгдсэн:
2020-04-23
Зохиолч:
Н. Магсаржав
Нийтлэгч:
О. Батсайхан
Хамаарагдах ангилал
