
Унших хувилбар:
Номын тухай
Б.Ишдорж Монгол Улсын хураангуй түүх Монголын сэхээтэн Базарын Ишдоржийн 1924 онд хэвлүүлсэн энэ бүтээл бол ардын засагт Монгол улсын үед дундад зууны ба шинэ үеийн Монголын түүхээр бичсэн анхны бүтээл байв. Монголын газар нутаг Аргун мөрөн, Байгал далай, Танну уулнаас Түмэн газрын их цагаан хэрэм хүрч байсныг зохиолын эхэнд хураангуй дурдаад Монгол нутагт сууж байсан Түрүг, Уйгурын үеийг тэмдэглэж, Түрүгийн хаадын дурсгалын хөшөө эдүгээгийн Монгол нутагт байдгийг дурджээ. Тан улсын түүх шастирт Монгол хэмээн дурдсанаас үзвэл Чингисийн тулгур төр байгуулахын урьд Монгол хэмээх нэр байсан тухай бичжээ. Чингис хаан төр тэргүүлэх болсоноос хойш Уйгур, Тангуд, Дорнын Хятад зэрэг улсыг маш түргэн дагуулаад Зүрчидийг дайлж өрнө зүгт зорьж, Перс, Түрүгийг эрхэндээ авчээ. Тэр үеийн Монголчуудын ид чадал, эр зоригийг нийтээр гайхцгаан ихэд биширдэг байсныг цохон тэмдэглэжээ. Чингисийг таалал болохоос өмнө Зүчи, Цагадай, Өгэдэй гуравтаа их улсаа хуваан өгч отгон хүү Тулуйдаа Монголоо өмчлүүлжээ. Чингисийн дараа Өгэдэй хаан суусан бөгөөд тэрбээр дээд, доордыг ялгаварлахгүй зөөлөн зангаар ард түмнээ асран тусалдаг энэрэнгүй тул харъяат олон ард түүнийг ихэд сайшаадаг байжээ хэмээн цохон тэмдэглэжээ. Өгэдэй, Гүег, Мөнх нар эцгийнхээ үүсгэсэн их хэргийг уламжлан олон улсыг хураасан тухай өгүүлжээ. Өгэдэй хаан урьд Уйгурын хаад сууж байсан Орхон голын хөвөөн дээр Хар хэрэм хэмээх шинэ нийслэл байгуулсан ба Европын жуулчид тус хотыг үзсэнээ магтан шагшиж бичсэн байдаг гэжээ. Хубилай хааны үйл ажиллагааг цухас тэмдэглэж түүний аян дайны тухай өгүүлсэн байна. Тэрбээр Энэтхэг, Хятад, Түвэд улсыг дагуулжээ. Хубилайн үед улсын засаг захиргаа хууль цаазыг боловсронгуй болгож ард түмнийг эрдэмд гэгээрүүлэн суралцуулахыг хичээнгүйлэн оролдсон тухай дурджээ. Монголын хүчин чадал буурч олон хэсэг тасарч хоорондоо эв найргүй болсон Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөж гарсаны дараа Монголчууд баруун, зүүн хэмээн хоёр хуваагдсан тухай өгүүлсэн байна. Мөн Даянхаан, Лигдэн хаан, Гэрсэнз нарын үйл ажиллагааг товч өгүүлжээ. Монголын эх түүхийг аль эртнээс эхлээд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялах хүртэлх үеийг хамруулан бичсэн энэ зохиолыг тусгайлан шинжилсэн зүйл огт байхгүй учир Монголын эх түүх сонирхогч судлаач нарт тун сонирхолтой байх нь дамжиггүй.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-99962-2-991-6
Нийтлэгдсэн:
2020-04-29
Зохиолч:
Б. Ишдорж
Нийтлэгч:
О. Батсайхан
Хамаарагдах ангилал
