Нар Хажид бурханы хөтөлбөр
Павонха Дэчэннинбо

Павонха Дэчэннинбо

Нар Хажид бурханы хөтөлбөр

11цаг 33минут

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
24,900₮

Номын тухай

Нархажид бурхан нь Буддын шашны нууц тарнийн ёсны эх бурхан юм. Бурханы шашны бүхий л урсгалд голлох ядам дор шүтэгддэг Хажид эхийн энэхүү номыг сонсож мэдээд бясалгал бүтээлийг нь ёсчлон үйлдвээс адистид, амар амгаланд хөтлөх, хоосон чанар онох билиг билгүүнийг төрүүлнэ хэмээн судар номд олонтоо дурджээ. Павонха гэгээний номд тайлбарласнаар Хажид, Дэмчиг бурхны хот мандалд сүмбэр уулын оройд нүүрээ Замба тив рүү болгоон харсан байдлаар одоо ч оршдог тул цөвүүн цагт адистид түргэн хэмээн айлджээ. Бидний лам дээдэс Хажидын ном нэгэн цагт гэгээрэлд хүргэх увдистай, гурван жил гурван сар бүтээл бясалгалыг ёсоор нь үйлдвээс нэгэн насанд энэ биеэ орхилгүй арилсан Хажидын оронд хөтлүүлэх гүн аньстай хэмээдэг. Зохиолч Павонха өөрөө айлдсан энэхүү тайлбартаа Сажавын дээдүүд болон Тууган гэгээн, Үлчү гэгээн, Шалү ламын найруулсан журам бичгээс эшлэл татаж, Сажа, Гэлүг лам нарын утсаар сүлжсэн даавуу адил Хажидын гүн сургаалыг машид дэлгэр айлджээ. Энэ нь олон янзын түүхий эдээр гоё дүр бүтээдэг зураачдын нэгэн адилаар бүтээлч бясалгагчдын өөрсдийн бурхны мөн чанарт оршихоор ашиглаж болох сургаалуудын нэг билээ. Энэтхэгийн их шидтэн Наробагийн уламжлалаар дэлгэрсэн тул Нар Хажид гэгддэг энэхүү ном хөтөлбөр нь нэг насанд гэгээрүүлэх нууц тарнийн гүн сургаал тул гэгээнтэн багш нараас авшиг увдис хүртээд уншиж, сонсож дадуулдаг тул эрхэм сонсогч танд авшиг хүртээд сонсохыг зөвлөж байна. Орчуулсан Ч.Гүнзээ Өгүүлэгч: нэвтрүүлэгч Д.Сайнтод, Б.Пүрэвжаргал Найруулагч Г. Болор

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

ISBN:

9789919044831

Нийтлэгдсэн:

2025-04-15

Зохиолч:

Павонха Дэчэннинбо

Нийтлэгч:

Ч.Гүнзээ

Аудио номын урт:

11цаг 33минут

Аудио номын хэмжээ:

1.2 GB

Хамаарагдах ангилал