Соёлын Тэргүүний Ажилтан, Монголын радиогийн нэвтрүүлэгч Даваажавын Сайнтод.
Бүтээлүүд
“Их аяныхан” романы гол баатар Сугар залуу хүний өөдрөг сэтгэлээр ажлынхаа төлөө мэрийж, Батжав дарга ажил нь унасан баазыг улсад нэртэй байгууллага болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ. Хэр баргийн эмэгтэй хүн хийгээд байдаггүй засварчны ажлыг Отгон хүүхэн хэнээс ч дутахааргүй гүйцэтгэнэ. “Ганган” Гонгор, “хаалга” Дамба, “зам” Жанжаа гээд олон тээврийн жолооч нарын тухай амьдралын тойрог өгүүлэгдэнэ. Аль 1977 онд анх хэвлэгдсэн боловч дөчин таван жилийн дараа чинь цахилгаан хөдөлгүүртэй машин их дэлгэрнэ байх... Хотод бензингүй машин явдаг болчихоор агаар цэвэр тунгалаг сайхан байна даа. Юм мөргөх, осол тохиолдож болзошгүй үед тусгай нарийн дохио, хэмжүүрээр урьдчилан мэдээд хамгаалдаг машин ч гарч магад гэж зохиолч мөрөөдлөө бичсэн нь бий. Энэ л мөрөөдөл нь биелсэн энэ цаг үед бид амьдарч байна. Мөн Монгол улсад 1925 онд монгол тээхийг 7 тэрэгтэй авто тээвэр хөгжсөн тухай амьд түүх ч энэ номд өгүүлэгдэнэ. Магсар өвгөний дүрээр уг байгууллагын түүхийг хүүрнүүлнэ. “Дож” гэдэг америк дөрвөн хүний суудалтай машинаар Жанчхүү орохдоо машин зам байхгүй байсан болохоор утасны мод дагаж явсаар төөрөлгүй хүрч хэргээ биелүүлж байжээ. Бас нэг ярианд Богдын шадар сайд Цэц гүнтэй Эрдэнсант руу явж байхдаа дугуй нь мулт үсрээд явчихад Цэц гүн хиагаа буцаан явуулж Богдоос цааш явбал барцадтай эсэхийг асуулгаж байж билээ гэх мэт түүх цуварна.
1. “Хүргэ ах” өгүүллэг. Тасын ёсны шударга шүүлтийн тухай сэтгэл шимшрэм түүх. Хязгаарын нутагт амар болоочийг эртний тасын ёсоор нутаглуулж байгаа тухай гарч, чингэхдээ тас шувуу амар болоочийг тэнгэрт авах эсэхээ шийдэж байгаа талаар өгүүлнэ. Мөн тасын ёстой нутгийн хүн ардын ертөнцийг үзэх үзэл, амьдралын гүн ухаан, ахан дүүсийн нөхөрлөл, өнчин хүүгийн хүүрнэлээр илэрнэ. 2. “Мангасын яриа” өгүүллэг. Хувь заяаны эрхээр модны хулгайч болсон хөвгүүн хамгаас хайртай охиноо мөсөн дотроос олжээ. Тэдэнд юу тохиолдсон бол... 3. “Нулимсны наймаа” өгүүллэг. Монгол өвгөн хятад өвгөнтэй хүүхдийн нулимсаар наймаа хийхдээ тулжээ. Хүүхдийн нулимс ямар үнэтэй вэ?