Мэргэжлийн дуу оруулагч, аудио номын өгүүлэгч.
Бүтээлүүд
Монголын хошин зохиолын нэрт мастер Ж.Барамсай нь “Цүнхтэй инээд” хэмээх номоо сургуулийн бага дунд насныханд зориулан зохиосон бөгөөд энэхүү ном нь 33 шог, хошин ёгт өгүүллэгүүд болон зөгнөлт өгүүллэгүүдээс бүрдсэн юм. Бага насны хүүхдийн сэтгэл зүйд тохирсон сонирхолтой хэлбэр, хошин зохиолоор дамжуулан зөв зүйтэй хүмүүжил олгосон гайхалтай бүтээл болсон юм.
...Абдулла ихэд догдолж, хивсэн дээр гарч зогсоод “Хоёр фут дээшээ бол” гэж хэлэв. Үгүй ээ, бараг л хашхирлаа. Хотын харуулын цагдаа нар Жамалын лангуун дээр ирсэн юм шиг сонсогдов. Тэд зэвсэг харшилдуулж, юу болсныг асууж хашхиралдаж байлаа. Үүний сацуу, хивс ч Абдуллад дуулгавартай захирагдаж байв. Хивс огцом дайвалзаж, хоёр фут дээшлэхэд Абдулла бөхийхөөс аргагүй боллоо. Тэгээд тэр нэлээд яаран суув. Дээр нь суухад хивс үнэхээр тухтай ажээ. Өмнө нь бол маш эвгүй, дүүжигнэх юм шиг санагдаж байв... Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.
Үеийн залуус цугларсан уулзалт, танилцах үдэшлэг зэрэгт яваад ч нэг л сэтгэлд нийцсэн сайхан залуу олдохгүй амар биш явна уу, бүсгүй минь? Үерхэх сайт, танилцах алба гэж бүртгүүлсэн ч нэг л бүтэлтэй биш байсаар сүүлдээ өөрийгөө миний үйл хөдлөл, байгаа байдал маань болохгүй байгаа юм уу гэх мэт будилж бас ч гүй шаналж явах эмэгтэйчүүд олон бий. Найз нөхөд гэр бүлийнхний байнгын шахалт, харц дор ер нь яагаад хүнтэй суух вэ гэдгээ ч бүр будилах дээрээ тулж байна уу? Эдгээр зүйл бүсгүй танд тохиолдож байгаа бол гаднаа ч гоо, дотроо ч гоо бүсгүй та энэхүү “Гэрлэж амжаагүй бүсгүй танд” номын зохиогчийн зөвлөх Өөрийгөө хянах 38 аргаас суралцаад үзээрэй. Та зарим үед багахан ч болов завсарлага авч өөрийгөө хянаж сурснаар магадгүй жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломжтой хэмээжээ.
Нэгдүгээр дэвтэр Энэхүү романд Венецийн Сан Самуэлийн театрын 'Алтан гургалдай' хэмээн олноо шагшигдсан авьяаслаг дуучин эмэгтэйн амьдрал, хайр дурлалын талаар өгүүлнэ. Зохиогч гол баатраа бүхий л дуучдын жишиг, үлгэр дуурайл болгохыг зорьж, бэрхшээл саадыг даван туулсаар зөвхөн урлагийн төлөө өөрийн бие сэтгэлээ зориулж буйгаар энэхүү бүтээлээ төгсгөдөг. Консуэло нь түүхэн хүн биш бөгөөд зохиогч энэхүү бүтээлдээ арван наймдугаар зууны дунд үеийн Венецийн амьдрал, хатан хаан Мария Терезагийн хаанчлалын үеийн Вена, Пруссийн дарангуйлал, Чехийн ард түмний тэмцлийн тухай түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар өгүүлжээ. Өгүүлэгч: Ц.Содчимэг 2023 он.
Та амьдралын зорилгоо тодорхойлж, цаг хугацааг санаснаараа удирдаж чаддаг бол энэ номыг унших нь цагийн гарз болох байх, тиймээс битгий унш, ер нь цаг хайран шүү дээ. Аз жаргалтай, утга учиртай амьдрахыг хүсэж байгаа ч өдөр, хоног хүрэлцэхгүй, цагаа хэрхэн удирдан жолоодох аргаа олохгүй, үнэт цагаа хэрэггүй зүйлд зарцуулаад байгаагаа мэддэг, энэхүү байдлаасаа бүрмөсөн татгалзаж, алт шиг цагийг хэмнэж, аль болох хэрэгтэй зүйлд зарцуулж сурах сан гэж хүсэж байгаа бол харин энэ ном чухамхүү таныг л хүлээж байгаа юм шүү.
Энэхүү ном нь “Өсвөр үеийн хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлах, хамгаалах хүмүүжил олгох зорилготой, шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн бүтээл болно.
“Надтай тохиролцвол ямар вэ? Чи миний гэрээг хүчингүй болгож өгвөл, би чиний хараалыг буцааж өгье” гэж галын савдаг хэлэв. Ганцхан алхахад долоон бээр газар хороодог шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг зэрэг зүйл жинхэнээсээ оршдог Ингарий улсад аж төрөн суудаг Софи Хаттер охиныг хорон санаат Цөлийн шулам харааж орхино. Шулмын хараалаас ангижрахын тулд Софи уул толгодоор хэрэн хэсүүчилдэг нүүдэг цайз руу явдаг. Харин тэр цайзад залуу охидын зүрхийг иддэг шидтэн Хаул амьдардаг гэнэ... Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М BOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
“Уянгын туужууд” хэмээх цувралын эхний дэвтэрт адал явдалт, түүхэн, уянгын гэсэн өөр өөр төрлөөр туурвисан гурван бүтээл багтсан болно.
Хүүхэд яагаад хичээлдээ муу сурдаг шалтгааныг ээж нараас асуувал эцгийгээ дуурайсан болохоор тэр биз гэдэг. Гэвч хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг судлаад үзвэл эцгийгээ дуурайсан хүүхэд нэг ч байдаггүй. Харин хэн хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлсэн бэ? гэдгээс шалтгаалдаг. Энэ номоор дамжуулан гэр бүлд байгаа асуудлыг ил гарган тодорхойлж хэрхэн засах арга замыг заах болно. Энэхүү аудио номын хавсралт зургуудыг цахим хэсгээс үнэгүй татаж харна уу.
Их Монгол улсын түүхнээ эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг их билээ. Түүн дундаа хүчирхэгжин мандсан эзэнт гүрний төрийн жолоог их бага хугацаагаар атгаж, хатан ухаанаар залж явсан бүсгүйчүүд ч бий. Тэдний нэг нь Их Монгол улсын гурав дахь их хаан Гүюгийн хатан Огул Хаймыш юм. Дэлхийн дайдыг эзэлсэн их гүрний төрийн жолоог хатан сэнтийгээс гурван жил шахам залсан тэрхүү үзэсгэлэн гоо хатан чухам хэн байв? Юуны төлөө тэмцэж байв? гэдгийг энэхүү романдаа харуулахыг зорилоо.
Сургуулийн насны хүүхдэд зориулсан амархан үг хэллэгээр бэлтгэсэн сонсдог ном 1. Монгол ёсон 2. Нэршлийн тайлбар 3. Зүйр цэцэн үгс тайлбартай 4. Цээрлэх ёсон тайлбартай Бүтээлийг уншсан: МУСТА Ц.Содчимэг, О.Уугантуяа
Утгын чимэг 2019 уралдааны шагналт байранд орсон “Хөх илдний нууц” тэргүүт түүхэн, аж байдлын болон хүүхдийн, сэтгэлгээний нийт тавин найман өгүүллэг орсон болно. Бүтээлийг уншсан: Ц.Содчимэг
Амар тайван аж төрөх нэгэн гэр бүлийн 8 настай охин нь сураггүй алга болно. Хүүхэд алга болсон нь хэдий санамсаргүй тохиолдол мэт боловч, учир шалтгаан нь гэр бүлийн асуудлаас үүдэлтэй болж таарна. Энэ гэр бүлд чухам ямар асуудал байсан болоод тэр нэгэн өдөр хүүхэд нь алга болох шалтгааны шалтгаан болов. -Миний охин Эмүжин. Найман настай. Тав хоногийн өмнө буюу 11-р сарын 3-ны өдөр 36 дугаар сургуулийн гаднаас сураггүй алга болсон. Энэ зураг нь байна. Та сайн хардаа. Хаа нэгтээ харж байсан юм шиг байна уу? Хэрэв тийм бол ахдаа заавал утсаар хэлээрэй. Өндөр шагналтай шүү Аудио бүтээлийн нийт урт: 8цаг 30мин
Уг романы үйл явдал 13 дугаар зууны сүүл хагас буюу их Юань гүрний үед өрнөх бөгөөд Хайду хаанд тусалсны улмаас шийтгүүлэх гэж буй аавынхаа гэмийг цайруулахаар их хаанд хатан болж очоод оргож, нутагтаа явганаар гүйж ирсэн Гүйгүүл хатан, түүнийг оргуулсан хэргээр шийтгэгдэж Арлын оронруу дайнд мордсон ордны торгон цэргийн ахлаач Ишүүжинд тохиолдсон адал явдал, хоёр залуугийн эгэл бус агуу хайрын тухай энэхүү романд өгүүлнэ.
Монгол оронд шинэ засаг мандаж, гадаадын дарлагчдаас эх орноо цэвэрлэж, тусгаар тогтнолоо мандуулсан ч гэлээ феодал ангийн хөрөнгийг хураах нэрийн дор олон чинээлэг өрхийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн харалган бодлого явуулж байсан нь ард түмний сэтгэл санаа алдагдаж, монгол нутгаасаа дүрвэн гарах, амиа егүүтгэх зэрэг олон сөрөг үр дагавар гарч байсан билээ. Энэхүү түүхийн эмзэг үеийг хангай нутгийн хоёр гэр бүлээр төлөөлүүлэн, мөн хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдгийг сонирхолтой үзүүлсэн бэсрэг роман юм.