Өнчин цагаан ботго
НОЖО Паблишинг

НОЖО Паблишинг

Өнчин цагаан ботго

1цаг 32минут

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

15,000₮
Аудио хувилбар:
20,000₮

Номын тухай

Сайн уу? Найзууд аа. “Ножо” хэвлэлийн газраас өмнө нь Японы нэн шинэ үеийн зохиолч, зураач Ёшитакэ Шинсүкэгийн “Гомдолтой байна”, Английн хүүхдийн нэрт зохиолч, хүүхдийн зохиолын “хатан хаан” гэгддэг Эдит Несбитын “Өртөөний хүүхдүүд” зэрэг номуудыг хэвлүүлсэн бол энэ удаад монгол зохиолчийн бүтээлээр мэндчилж байна. Зохиолч Дашийн Оюунчимэгийн эрхлэн гаргасан дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралыг та нар минь уншсан байх. Х.Андерсен, О.Уайльд, Р.Киплинг, Х.Пайл, В.Хауф гээд гайхалтай олон зохиолчдын амтат сайхан үлгэрүүд тэнд байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань өөрийн бичсэн “Өнчин цагаан ботго” үлгэрээрээ бэлэг барьж буйг манай хэвлэлийн газар дамжуулан хүргэж байгаа юм. Хүү, ботго хоёрын чин сэтгэлийн, ер бусын нандин нөхөрлөлийн тухай энд өгүүлнэ. “Цорын ганц найзаа тоолгүй хаяад явбал зуун найзтай болсон ч хөгжилдөн тоглож чадахгүй” гэж зохиолын гол баатар Бүүвэй хүү хэлдэг. Та нар ч мөн үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Инээд хөөр, хөнгөн гуниг, ухаарал, эргэцүүлэл цалгисан уншигчийн цэлгэр уудам өргөө рүү та бүхнийг олон сайхан монгол зохиолоор хөтлөн оруулахын тулд цаашид бид улам их хичээх болно. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

6+

Хуудасны тоо:

104

ISBN:

978-9919-0-0136-0

Нийтлэгдсэн:

2023-12-19

Зохиолч:

НОЖО Паблишинг

Нийтлэгч:

НОЖО Паблишинг

Аудио номын урт:

1цаг 32минут

Аудио номын хэмжээ:

63.8 MB