Оршихуйн 6 тив
Тэнгэр бэхи өргөө ТББ

Тэнгэр бэхи өргөө ТББ

Оршихуйн 6 тив

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

18,700₮

Номын тухай

Хорвоо ертөнц хайхамшгаар дүүрэн аж. Нууцлаг, учир битүүлэг бүхнийг таньж мэдэх жолоогүй хүсэлдээ хөтлөгдөн, сэтгэлийнхээ мяндсан хөвчийг чагнаж, бодлынхоо оёоргүй холхид тэнүүчилж, Тэнгэрийн торгон үнэнд туугдаж, Газрын гарцгүй үнэнд гүйцэгдэж яваа би бээр “Оршихуйн 6 тив” судрыг дэлгэн суугаа танд “Амьд явбал алтан аяганаас рашаан амсдаг” хэмээх ардын мэргэн үгийг танд мянгантаа сануулан энэ судрыг өргөн баръя. Үлгэр домогт итгэхээ байж, өвгөд дээдэсдээ сүсэглэхээ больж, төөрөг заяандаа төөрөн, үнэнтэй үл эвлэрэн, худалтай илт сүжрэн амьдарч буй бидний олонхийн хувьд билгийн амьдрал, далд ертөнцийн тухай ойлголт “шинжлэх ухаан”-ы шинэ салбар, гүн ухааны “гаж” урсгал гэгдэхүйц алс бөглүүд ухагдхуун болжээ. Оршихуйн эздийн судрыг тосон авах Тэнгэр Эцгийн зарлиг Дэмчийн бүлд ирсний дагуу тив тивийн эзэд өөрсдийн биеэр өргөөнд минь заларч, Дэлхийн дотоод цөмөөс эхлэн Огторгуйн зах хязгааргүй мандалд орчих Зургаан тивийн бүтэц бүрэлдхүүн, зохион байгуулалт, үүрэг хариуцлагын талаар тодорхой айлдаж өгсөн билээ. Энэ хорвоод амьгүй албагүй, эзэнгүй эрхгүй, өөрийн оршихуйгүй, өөрийн түүхгүй эд зүйл нэгээхэн ч үгүй гэж эцэг өвгөд минь эртнээс зааж, захиж ирсэн нь мухар сүсэгтэйдээ бус, мундаг ухаантайдаа байсныг гүнээ ухамсарлан Тэнгэр заяатай, тэнүүн ухаантай, тэнхээт өвгөдийн үр сад болж, дэлхийн зүрхийг манах үүрэгтэй Хөх Монголд төрсөндөө эрхгүй омогшиж, эгэлгүй ихэрхэж суунам. Тэнгэрийн язгуур эздийн удмын хэлхээ болж, Хөх Тэнгэрийн орноос хөрст дэлхийд гийчлэн ирж амьдарч байгаа 7.3 тэрбум хүмүүсийн оюун билиг, ухаан мэдлэгийг тэлэх өвгөдийн чин хүсэл дор мэндэлсэн хайхамшгаар дүүрэн эл судрыг товлосон хугацаанд нь гаргаж амжилгүй, тэнэгийн дотор уужуу гэгчээр барьж тавьж явсаар 3 жилийг үдсэндээ 6 тивийн их эздээс түмэн хүлцэл өчиж, гүнээ мэхийе. Нэг л амьдрах хорвоо гэсэн андуу бодолдоо хөөрөн баясч, тамтаггүй явбал Там тив угтаж, эрээгүй явбал Эрлэг тив тосч, хамжааргагүй явбал Хар лус харж, сахилгагүй явбал Савдаг тив сануулж, худал явбал Хурмаст тив хилэгнэж, Тэнэг явбал Тэнгэр тив та биднийг ниргэж яваа шүү. Үдлээд буцах хорвоод үрс тань үлдэхийг санаж, үнэн дор нийцэж, жам дор жаяглаж, ухаан дор учиглаж, Тэнгэр өөд тэмүүлэн амьдарцгаая. Хөх Мөнх Тэнгэр та биднийг эгнэгт ивээн байг.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-9919-23-221-4

Нийтлэгдсэн:

2020-06-02

Зохиолч:

Тэнгэр бэхи өргөө ТББ

Нийтлэгч:

Тэнгэр бэхи өргөө ТББ