Шинэ товчоон №15 – Газар өмчлөх тухай

Та нэвтэрч орно уу!

Шинэ товчоон №15 – Газар өмчлөх тухай

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдан гарсан. Уг хууль 2003 оны 05 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэний газар өмчлөх эрх бодитоор хэрэгжих боломжтой болсон. Газар өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрыг тусгай нөхцөл, болзолын дагуу зөвхөн ашиглах эрх эдэлдэг. 1.Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ: -Нийслэлд 0,07 га хүртэл; -Аймгийн төвд 0,35 га хүртэл; -Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл; -Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл. 2.Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ: -Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно. 3.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл: -Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх; -Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах; -Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах; -Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно. 4.Газар өмчлөх эрх дуусгавар болох: -Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр; -Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар; -Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар; -Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр /шүүхийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр г.м/.

Ангилал:

Хууль, Эрх зүй

Хугацаа:

11 минут

Нийтлэгдсэн:

2021-09-09

Суваг:

#ШинэТовчоон