#64: Зочин О.Саранчулуун “Нийгмийн Ажилтан Мэргэжил & Карьер төлөвлөлт”

Та нэвтэрч орно уу!

#64: Зочин О.Саранчулуун “Нийгмийн Ажилтан Мэргэжил & Карьер төлөвлөлт”

Өнөөдрийн дугаарт Nike-ийн Үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” номын зохиолчын гүйх болон түүнийгээ тултал хөгжүүлэн олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан шалтгаантай тун адил хирнээ Монголд төдийлөн хөгжөөгүй гүйлт гэдэг төрлийг тэр тусмаа хэн ч гүйж болдог гэдгийг зориглон өөрийн биеэр үлгэрлэн харуулж буйгаас гадна оюутнуудад өөрийн сурсан мэдсэнээ зааж, олон нийтэд сурталчилж яваа зоримог бүсгүйг урин ярилцав. Тэрээр 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан төдийгүй өдгөө АШУҮИС-ийн эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилготой "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг билээ. Түүний хэлсэн нэг үг сэтгэлд одоо ч сонстоно. Энэ бол Боломж үргэлж байдаг үүнд итгээрэй бас зүтгэлтэй байхад бүх боломжууд шил шилээ даган гарч ирдэг гэв. Та нийгмийн чиглэлээр ажиллах гэж байгаа бол заавал сонсох дугаар шүү. "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун

Ангилал:

Зөвлөгөө, зөвлөмж

Хугацаа:

95 минут

Нийтлэгдсэн:

2021-07-04

Суваг:

Ul MEDEH PODCAST