Богд Хаан (Podcast): Дугаар 4

Та нэвтэрч орно уу!

Богд Хаан (Podcast): Дугаар 4

БОГД ХААН 150 ДУГААР 4 Эрхэм сонсогч танаа Богд хаан 150 podcast цувралынхаа Дугаар 4 ийг өргөн барьж байна. Оросын эзэнт гүрний цэргийн офицер, дорнодахин судлаач, цэргийн тагнуулч Полумордвинов бээр Монгол тусгаар тогтнолоо сэргээх яг тэрхүү үед Манж Чин гүрний үүсэл, Монголын түүхэн баримт, нотолгоо, тусгаар тогтнол, бие даасан байдлын талаар маш оновчтой дүгнэлт хийж, өөрийн бодитой санал, дүгнэлтээ дэвшүүлэн тавьсан байдаг. М.А.Полумордвиновын “дээд зэргийн чухал баримт” хэмээн нэрлэсэн Түүхэн нотолгоондоо Дайчин гүрэн унаснаар Хятад Монголын хооронд өөр харьцаа тогтоож болох үндэслэлтэй хэмээн өөрийн үзэл баримтлалаа илэрхийлсэн буй. Тэрбээр Дайчин гүрэн засгийн эрхээс бууснаар Эзэнт улсын бүх хэсгүүд бие даасан эрхтэй болох учиртай бөгөөд эзлэгдэж байсан Хятад тэдгээрт ямар ч эрхтэй байгаагүй. Ийм үзэл бодлын үүднээс хэзээ нэгэн цагт манжийн өв уламжлалыг ямар нэгэн хэмжээнд шийдвэрлэж болох юм хэмээн бичсэн хийгээд эл үеийн түүхэнд холбогдох чухал сурвалжуудын талаар хүргэж байна. Болгоон соёрхоно уу.

Ангилал:

Түүх

Хугацаа:

31 минут

Нийтлэгдсэн:

2020-04-14

Суваг:

Богд Хаан - 150 (Podcast)