EQ Talk 9. Сэтгэл хөдлөл ба биеийн эрүүл мэнд

Та нэвтэрч орно уу!

EQ Talk 9. Сэтгэл хөдлөл ба биеийн эрүүл мэнд

EQ Talk #9. Сэтгэл хөдлөл ба Биеийн эрүүл мэнд Та урьд нь стресс ихтэй хүний ходоод өвддөг гэж сонсож байсан уу? Тэгвэл сэтгэл хөдлөл бидний физик биед маш чухал нөлөө үзүүлдэг талаар EQ KiddyZ контент төслийн сэтгэл судлаачид энэ удаагийн подкастаараа ярилцлаа. Бид эмчид очоод ходоодоо эмчлүүлэх хэдий ч, хэдэн сарын дараа ходоодыг өвтгөөд буй сэтгэл зүйн шалтгаан нь өөрчлөгдөөгүй учраас дахиад л өвддөг шүү дээ. Энэ удаагийн подкастаар: Допамин Серотонин Окситоцин Эпинефрин буюу Адреналин Норэпинефрин буюу Норадреналин Мелатонин Эндорфин гэсэн бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг 7 гормон буюу дааврын талаар ярилцлаа. Мөн эдгээр гормоны ялгаралтыг бид хоол хүнсээрээ дамжуулан хэрхэн идэвхжүүлж/саармагжуулж болохыг EQ Talk подкастаасын 9-р дугаараас хүлээн авч сонсоорой. 🌈 Мөн подкаст маань таалагдвал бусдадаа хуваалцахаа битгий мартаарай. Бас дараагийн подкастаар ямар мэдээлэл авмаар байгаагаа бидэнтэй хуваалцаарай.

Ангилал:

Хүүхэд гэр бүл

Хугацаа:

34 минут

Нийтлэгдсэн:

2019-10-04

Суваг:

EQ talk