2-Р УЛИРАЛ: (PMP) ® БУЮУ МЭРГЭШСЭН ТӨСЛИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРГИЙН ТАЛААР БҮГДИЙГ

Та нэвтэрч орно уу!

2-Р УЛИРАЛ: (PMP) ® БУЮУ МЭРГЭШСЭН ТӨСЛИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРГИЙН ТАЛААР БҮГДИЙГ

(PMP) ® БУЮУ МЭРГЭШСЭН ТӨСЛИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРГИЙН ТАЛААР БҮГДИЙГ /English below/ Олон улсын төслийн удирдлагын институт (PMI) ® байгууллагаас жил бүр гаргадаг судалгаанаас 2027 он гэхэд төсөл төвтэй ажлын байр жил бүр 2.2 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл энэ их ажлын байрны хэрэгцээг хэрхэн нийлүүлэх вэ? Бид төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуримтлуулсан өөрсдийн мэдлэг, ур чадвараа олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх вэ? Аль ч мэргэжлийн салбарт ажиллаж буй төслийн мэргэжилтнүүдийн хувьд олон улсад зөвшөөрөгдсөн, өрсөлдөх давуу талыг бий болгож чадах төслийн мэргэшсэн зэргүүдийн нэг нь Олон Улсын Төслийн Удирдлагын Институтээс батламжлан олгож байгаа “Мэргэшсэн Төслийн Удирдлагч” буюу PMP (Project Management Professional) зэрэг юм. Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-д албан ёсоор бүртгэлтэй 75 мэргэжилтэн энэхүү зэргээ амжилттай хамгаалсан байна. Бид энэ удаагийн тусгай дугаараараа илүү олон төслийн мэргэжилтнүүдэд өөрсдийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд хүргэх урам зориг, итгэлийг түгээхийг зорьлоо. Дугаарт маань уг зэргээ амжилттай хамгаалсан төдийгүй “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн эрхэм гишүүд болох Г. Баярмаа, Б. Артур болон Н. Эрдэнэсайхан нар уригдан оролцлоо. Зочид маань подкастын багийн гишүүд болон санаачлагч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Хулантай хамт ярилцаж, энэхүү зэргээ хэрхэн авсан талаарх өөрсдийн түүх болон амжилттай бэлтгэх зөвлөмжүүдээ харамгүй хуваалцах болно. *** EVERYTHING YOU NEED TO KNOW ABOUT (PMP) ® According to the Project Management Job Growth and Talent Gap Report conducted by the Project Management Institute (PMI) ®, an average of 2.2 million new project-oriented roles will need to be filled by employers each year through 2027. So how do we fill this talent gap? How do we know that our project implementation skills and expertise are internationally credible? For all the project experts working in different sectors and areas, (PMP) ® (Project Management Professional) certification is undoubtedly one of the certifications that bring both international recognition and competitive advantages. As for our country, there are over only 75 PMP-ers officially registered under PMI Mongolia Charter as of May 2021. Through our special episode, we hope that more project experts in Mongolia gain both insight and the encouragement to validate their knowledge and skills to the next level. In this episode, we've invited Mrs. Bayarmaa Gantumur, Mr. Artur Byambadorj, and Mr. Erdenesaikhan Nyamjav, who all got their (PMP) ® certifications. Our guest speakers talked with "PROJECTED™ Podcast" volunteers and Ms. Khulan Batkhuyag, the initiator of the "PROJECTED™ Podcast" and General secretary of (PMI) ® MC. They shared their authentic stories and tips for acing the (PMP) ® certification exam. Please listen and enjoy our first special episode.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

67 минут

Нийтлэгдсэн:

2021-05-09

Суваг:

PROJECTED™ Podcast