
Тоглуулах
Та нэвтэрч орно уу!
АЛДАХ БОЛОМЖ БАГАСАЖ ТӨГС, ОНОВЧТОЙ БАЙХ ЭРИН ИРЛЭЭ
PROJECTED™ подкастын зочин: Б.Бямбасайхан Эдийн засгийн “шилжилтийн үе” гэсэн томьёоллоор Монгол улс 30 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд мэдэхгүй чадахгүйгээс суралцаж, Монгол улсад бизнес гэдэг зүйл бий болж, үнэ цэнийг бүтээж эхэлсэн. Суралцах үе дуусаж, одоо өрсөлдөхүйц байх шалгуурын үе ирээд байна. Олон улсын эдийн засгийн нэг хэсэг болж, бусадтай өрсөлдөхүйц байснаар эдийн засаг хөгжиж тэлдэг. Бүс нутгийн хэмжээнд, өрсөлдөхүйц байхын тулд аливаа ажлыг нарийн стандарт, дэс дараалал, арга аргачлалаар хийх хэрэгтэй. Энэ удаагийн дугаарт маань Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-н дарга Б.Бямбасайхан зочноор уригдан оролцож, PROJECTED™ Подкаст төслийг санаачлагч, PMI® MC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулантай хамт ярилцлаа. Зочин маань төслийн эдийн засагт Монгол улс бэлэн байгаа эсэх, төслийн нэгж хүн тус бүрийг үнэ цэн бүтээгч болгоход хэрхэн чиглүүлэх тухай бодит туршлагаасаа хуваалцаж, “Power skill”-ийн тухай ч мөн өөрийн бодлоо илэрхийлэв. Б.Бямбасайхан нь бизнес удирдлага, төслийн санхүүгийн мэргэжилтэн. Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн салбарт, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын олон төслийг удирдсан, арвин туршлагатай мэргэжилтэн билээ. Б.Бямбасайхан нь төслийн менежмент, төслийн санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бизнесийн удирдагч (захирал) нэгэн юм. Тэрээр эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын олон төслийг удирдсан, арвин туршлагатай мэргэжилтэн билээ. Амжилттай удирдсан зарим төсөл: • 2010-2013 онд Ньюком группын захирал, гүйцэтгэх захирал, Монголын анхны 50 МВт-ын Салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөл • 2015-2016 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал, компанийн стратегийн шинэчлэл, Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн төслүүд • 2004-2010 онд Азийн хөгжлийн банк, төслийн банкир, Төв Азийн орнуудад цахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, цэвэр эрчим хүч, эрчим хүчний худалдаа, үр ашгийн мега төслүүдийн санхүүжилт, менежмент • 2017-2019 он, Монгол, Хятад, Япон, Солонгос болон Орос улсын хооронд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээг бий болгох судалгаааны төслийн зохицуулагч • Одоогоор хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний НоваТерра ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. PROJECTED™ Podcast Guest speaker: B.Byambasaikhan WE ARE TRANSITIONING INTO AN ERA OF PERCISION AWAY FROM HIGH MARGIN OF ERROR Mongolia has left three decades of so called “transition economy”. During the period, the economic environment has faced lots of challenges which allowed us to learn and develop. As a result, private enterprises were established and started creating value in the economy. But now, the learning period is over, and it’s the time to strengthen the power of economic competitiveness at a global level. The national economy expands when competing in the international market. To strengthen our national competitiveness in the global economic system, any work/project must be conducted in accordance with the international standards, systems, and precise decisions. In this new episode, Mr. Bayanjargal Byambasaikhan, the chairman of the Business Council of Mongolia was invited as a guest speaker and talked with Ms. Batkhuyag Khulan who is the founder of the "RPOJECTED™ Podcast" and secretary general of PMI® MC. We have discussed if Mongolia is ready to adopt/transit to the Project Economy, how to manage project each team member to become a value creator based on his practical experience. Also, he has shared his idea about the “Power skill” of Project Managers. Mr. Byambasaikhan who is a business executive specialized in project management and finance. He has extensive experience to managing energy, infrastructure and mining investment projects. Successful projects include: • 2010-2013, as CEO and Managing Director of the Newcom Group, managed the financing and construction of Mongolia’s first ever 50MW wind farm “Salkhit” • 2015-2016, as CEO of Erdenes Mongol, sovereign wealth management company, chaired multiple mining and infrastructure company boards, and led strategic development projects, including the financing of the Oyutolgoi underground mine development • 2004-2010 as a banker at the Asian Development Bank, developed and financed power generation, transmission, distribution, clean energy, energy trade and energy efficiency investments in Central Asian markets • 2017-2019 as coordinator for the regional power trade and transmission program covering • Mongolia, China, Japan, Korea and Russia • Currently, he is the managing director of NovaTerra, an investment and advisory firm, and chairs the Business Council of Mongolia
Ангилал:
Боловсрол
Хугацаа:
17 минут
Нийтлэгдсэн:
2020-03-01
Суваг:
PROJECTED™ Podcast