Төрийн албанд тасралтгүй ажиллаж чадвал тэргүүн төрийн тэргүүн түшмэл хүртэл ахиж болно

Та нэвтэрч орно уу!

Төрийн албанд тасралтгүй ажиллаж чадвал тэргүүн төрийн тэргүүн түшмэл хүртэл ахиж болно

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл 18.1.Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 18.1.1.тэргүүн түшмэл; 18.1.2.эрхэлсэн түшмэл; 18.1.3.ахлах түшмэл; 18.1.4.дэс түшмэл; 18.1.5.туслах түшмэл. 18.2.Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна. 18.3.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. 18.4.Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. 18.5.Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. 18.6.Туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

Ангилал:

Мэдээ мэдээлэл

Хугацаа:

3 минут

Нийтлэгдсэн:

2022-01-18

Суваг:

Төрийн алба