Бүтээлүүд

Өөрийнхөөрөө дур тавь

Өөрийнхөөрөө дур тавь

Уг ном нь эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, бэлгийн харилцааг өөрчлөх чухал мэдээллүүдээр дүүрэн. Энэ бүх мэдлэг мэдээлэл эмэгтэй хамтрагчаа ойлгох эрчүүдийн сэтгэлийг ч өөрчилж байхыг, хос хоёр биесээ хараад ``Аан ийм учиртай байж ээ``гэж дуу алдахыг ч би сонссон. Оюутнууд, найз нөхөд, блогийн уншигчид, тэр бүү хэл бэлгийн боловсролын зөвлөхүүд ч энэ номыг уншаад ``Яагаад өмнө нь хэн ч ингэж хэлээгүй юм бэ? Одоо л бүх зүйл тодорхой болж байна шүү дээ!`` гэж хэлдэг юм. Бэлгийн харилцаа тань яг одоо ямархуу байгаа, эсвэл зарим нэг бэрхшээлдээ шийдэл олохыг хүсэж байгаа эсэхээс тань үл хамааран Өөрийнхөөрөө дур 50 номыг уншсанаараа та бэлгийн боловсрол гэдэг нь ямархан учиртайг ойлгож, бэлгийн харилцаагаа сайжруулах аргуудыг олж авах болно. Би яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ гэж үү? Баталгаа нотолгоотой учраас тэр шүү дээ! Шинжлэх ухаан ингэж хэлж байгаа юм. Өгүүлэгч: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Үнэгүй
Улаан үст бүсгүй

Улаан үст бүсгүй

Орчин цагийн уран зохиолын өвөрмөц дуу хоолой болсон Орхан Памукийн хамгийн сүүлд бичсэн зохиол нь “Улаан үст бүсгүй” юм. Энэ бол бүүдгэр өдрүүдийн дүнсгэр ахуй нь гойд зохицох Истанбулын уй гунигаас залгилж өссөн Памукийн арав дахь роман билээ. Хоёр соёлын уулзвар гарцаагүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Памук “Улаан үст бүсгүй” романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ. Хэзээ ч хамтын нийгмээс хөндийрөхгүй эл сэдэв, Памукын бий болгож чадах бичлэгийн өвөрмөц арга барил, дурсамж доторх Истанбулын дахин нэг содон дүр нь монгол хэлт уншигчдад сонирхолтой байх болов уу. Өгүүлэгч: Б.Дархансүх, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Үнэгүй