
Унших хувилбар:
Номын тухай
Судалгааны ажлын явцад ханз бичиг сурах зайлшгүй шаардлага гарч 2011 оноос 권상목 (權相穆-Куан Санмуг) багшаас суралцаж эхэлсэн. Багш маань Солонгосчуудын уламжлалт арга барилаар ханз бичгийг зааж сургасан. Эхлээд дөрвөн мөрт бүхий шүлгийн түүвэр 추구집(推句集) хэмээх ёс суртахууны сургаал бүхий гарын авлагыг уншуулж, бичүүлж, цээжлүүлсэн. 추구(推句) гэдэг нь цээжлэхэд хялбар, гүн утга агуулга бүхий шүлгүүдээс шилж сонгосон дөрвөн мөрт шүлэг юм. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ гайхалтай шүлгийнхээ түүврээр дамжуулан хүн байгаль дэлхийн хүйн холбоо, сансар огторгуй, түмэн бодисын нууц , байгаль дэлхийн ид шид , түүний сүр хүчийг мэдрүүлсэн байдаг. Мөн хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй үнэтэй сургаалаа уран сайхны аргаар тод тусгаж , ханз бичиг анх суралцагчдын гарын авлага болгон уламжлан үлдээжээ. Хүний амьдралын мэргэн ухааныг хойч үедээ ханз сурах аргаар уламжлан үлдээсэн энэхүү номыг монголчууддаа зориулан төрөлх хэлнээ кирилл болон уйгуржин монгол бичгээр хөрвүүлэн буулгалаа.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
76
ISBN:
978-99978-912-8-0
Нийтлэгдсэн:
2024-02-22
Зохиолч:
Х. Отгон
Нийтлэгч:
Х.Отгон
Хамаарагдах ангилал
