Сонголт хийхээсээ өмнө үнэнийг мэд
Г. Сувдмаа

Г. Сувдмаа

Сонголт хийхээсээ өмнө үнэнийг мэд

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

29,300₮

Номын тухай

Энэхүү ном нь арьс арчилгааны суурь ойлголтыг Солонгосын арьс арчилгааны онол, практик туршлагад тулгуурлан энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан гарын авлага юм. Арьсны хамгаалах давхарга (skin barrier)-ийн ач холбогдол, арьсны төрөл, нөхцөл байдалд тохирсон зөв арчилгааны дараалал, бүтээгдэхүүн сонголтыг бодит жишээ, зөвлөгөө хэлбэрээр оруулсан. Мөн Монголын арьс арчилгааны зах зээл дээр түгээмэл байдаг арьс арчилгааны үйлчилгээтэй холбоотой буруу ойлголтуудыг задлан тайлбарлаж, буруу арчилгаанаас үүдэлтэй арьсны эмзэгшил, хуурайшилт болон бусад асуудлын шалтгааныг ойлгомжтойгоор тайлбарлана. Үүний зэрэгцээ уншигчид өөрийн арьсны төрлийг зөв тодорхойлж сурах, төрөлдөө тохирсон арчилгаа болон бүтээгдэхүүн сонголтыг хийх аргачлал, тухайн арьсны төрөлд үр дүнтэй шилдэг орц найрлагын жагсаалтыг багтаасан болно. Энэхүү ном нь арьс арчилгаагаа зөв болгохыг хүссэн хүн бүрд, ялангуяа Солонгос арьс арчилгааны арга барилд сонирхолтой уншигчдад зориулсан гарын авлага юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

82

ISBN:

Нийтлэгдсэн:

2026-02-14

Зохиолч:

Г. Сувдмаа

Нийтлэгч:

Г.Сувдмаа

Хамаарагдах ангилал