
Товч ном
Сонсох, Унших хувилбар:
2,025₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн
дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!
Мэттью МакКонахигийн “Ногоон гэрлүүд” бол энгийн нэг намтар биш ээ. Энэ ном танд амьдралыг өвөрмөц, гярхай нүдээр харах боломж олгоно. 50 насных нь төрсөн өдөр ойртоход “Оскар”-ын шагналт жүжигчин 35 жил хөтөлж байгаа тэмдэглэлээ эргэн нэг сөхөж, амьдралаас авсан үнэ цэнтэй сургамжуудаа харжээ. Ингээд хал үзэж олсон ухаарлуудаа нүдэнд харагдтал бичсэн түүхтэйгээ хослуулснаар түүний сэтгэл татам ном бүтсэн юм. Тэрбээр Техас мужийн хөдөө талд өсөж, кино урлагт хөл тавин, дэлхий даяар аялж, насан туршдаа хайр, эцэг байх амьдралыг хайжээ. Хагас нь намтар, хагас нь амьдралын хөтөч болсон энэ ном “ногоон гэрлүүдийг барьж авах” гэсэн ойлголтыг тайлбарлаад зогсохгүй жишээн дээр харуулна. Энэ бол өөрийн зам мөрөөр явах үедээ амьдралд бүх зүйл нь төгс тохирсон, чухал мөчүүдийг олж аван амжилтын зүг хурдтай урагшлах тухай юм. “Ногоон гэрлүүд” нь гүн ухааны эрдэнэсийн сан бөгөөд ээдрээ, нугачаагаар дүүрэн амьдралыг туулах замдаа зөвлөгөө, урам зориг хайж буй хэнд бүхэнд гарын авлага болж чадна. Замд таарах ногоон гэрлүүдээ олох зуураа ухаарал төрүүлсэн, хөгжилтэй товч номыг эхлүүлэхдээ бэлэн үү?
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-09-08
Зохиолч:
Мэттью МакКонахи
Аудио номын урт:
23минут
Аудио номын хэмжээ:
16.3 MB
Хамаарагдах ангилал
Бүх товч номууд 📑
Товч ном
