
Товч ном
Сонсох, Унших хувилбар:
2,025₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн
дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!
Энэхүү товч номд Уоррен Баффет гол өгөгдөл болон тодорхой математикийн томьёо ашиглан хэрхэн Уолл Стрийтийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч болсон тухай өгүүлнэ. Хамгийн гол нь та компанийг ухаалгаар үнэлж, хувьцааг нь худалдаж авах эсэхээ шийдэхдээ түүний арга зүйг хэрхэн яаж ашиглах талаар суралцах болно. Түүгээр ч тогтохгүй доорх асуултуудын хариултыг мэдэж авна. • Орлогоо хэрхэн нэгтгэх вэ? • Хувьцааны бодит үнэ цэнийг хэрхэн тооцох вэ? • Орлогын чиг хандлагаа хэрхэн тодорхойлох вэ? • Хувьцаа эсвэл бондод хөрөнгө оруулах эсэхээ хэрхэн шийдэх вэ? • Ижил хувьцааны үнэ бүхий компаниудыг хэрхэн харьцуулах вэ? • Өөрийн хувьцааны өөрчлөлтийг хэрхэн хянах, хэзээ зарахаа шийдэх вэ? • Хөрөнгөө инфляцаас хамгаалах урт хугацааны хөрөнгө оруулалтыг хэрхэн төлөвлөх вэ? Хөрөнгийн зах зээлийн тухай эргэцүүлэхдээ амжилттай ба бүтэлгүй хөрөнгө оруулагчийн ялгаа яг юунд байдаг юм бол гэж гайхширч байв уу? Хөрөнгийн зах зээл мэдээлэл, хэлбэлзэл, чиг хандлагаар дүүрэн байдаг. Төөрөгдлийг бодит мэдээллээс хэрхэн ялгах вэ? Уоррен Баффетын боловсруулсан хөрөнгийн зах зээлийг унших өөрийн гэсэн арга барил нь, түүнийг жирийн брокеруудаас товойлгож, өнөөгийн хамгийн баян арван тэрбумтны нэг болгожээ. Мөнгөө банканд бага хүүтэй байршуулахаас залхаж байна уу? Арилжаачид таны өмнөөс шийдчих гээд эсвэл найз нөхөд чинь байнга шинэ шидэт томьёо гаргаж ирчих гээд хэцүү байна уу? Энэхүү товч ном таныг Уоррен Баффетийн баримтлал руу алхам алхмаар чиглүүлнэ. Түүний мөнгөө зөв зарцуулахад ашигласан багаж хэрэгсэл, дүн шинжилгээг танд нээн харуулснаар хуримтлалаасаа орлого олох, тэтгэвэрт гарах үедээ яах ийх талаараа дахин санаа зовох шаардлагагүй болно.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2022-12-09
Зохиолч:
Мэри Баффет
Аудио номын урт:
31минут
Аудио номын хэмжээ:
42.8 MB
Хамаарагдах ангилал
Бүх товч номууд 📑
Товч ном
