
Товч ном
Сонсох, Унших хувилбар:
2,025₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн
дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хүүхэд өсгөхөд ах дүүсийн маргааныг зохицуулахаас эхлээд орилж уцаарлахыг нь болиулах гээд олон асуудал байнга тулгардаг. Гэхдээ сорилт дагуулсан эдгээр мөч хүүхдийнхээ сэтгэл зүйг хөгжүүлэх үнэтэй боломж ажээ. “Гойд ухаалаг хүүхэд” номдоо зохиолчид хүүхдийн уур уцаар, сахилгагүй занд нөлөөлөх мэдрэлийн болон өсөлт хөгжлийн шалтгааныг судалсан юм. Логикийг удирддаг зүүн, сэтгэл хөдлөл удирддаг баруун зэрэг тархины өөр өөр хэсгүүд нэгдээгүй байдаг учир хүүхдийн сэтгэл зүй, сэтгэл санааны тэнцвэр алдагдаж, элдэв авир гаргахад хүрдэг байна. Ухаарал хайрласан энэхүү номд тархи хуваагдах шинж тэмдгийг илрүүлэх аргууд, хүүхдийнхээ оюун санааг нэгтгэн бүхэл болгоход туслах хэрэгслүүдийг дурджээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр та эцэг эх, үрийн харилцаагаа бэхжүүлж, хүүхдээ өөрийгөө ойлгох, сэтгэл санаагаа удирдах чадвартай болгон, насан туршийн эрүүл харилцаа, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлын суурийг тавих юм. “Гойд ухаалаг хүүхэд” нь хүүхдийнхээ цогц хөгжлийг дэмжих мэдлэг, чадварыг эцэг эхчүүдэд олгосон ном болжээ.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2024-03-15
Зохиолч:
Даниел Ж. Сийгел
Аудио номын урт:
18минут
Аудио номын хэмжээ:
13 MB
Хамаарагдах ангилал
Бүх товч номууд 📑
Товч ном
