
Товч ном
Сонсох, Унших хувилбар:
2,025₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн
дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Жим Маттисыг АНУ-ын усан цэргээс Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн нэр цуутай генералуудын нэг болоход тусалсан удирдлагын үндсэн зарчимд суралцах болно. Мөн та: • Энгийн зүйлсээс сүр жавхланг олж харах нь гол түлхүүр гэдгийг; • Сайн удирдагч доод тушаалтнуудад эрсдэл хүлээх, алдаа гаргах боломжийг олгодгийг; • Холбоотнуудаа авч үлдэх нь ямар ч үйл ажиллагааны амжилтад чухал нөлөөтэйг; • Сайн удирдагчид байгалиасаа заагч, зөвлөгч байдгийг; • Хүн бүрд бүрэн бололцоондоо хүрэхэд нь зөвлөх хэрэгтэй зэргийг олж мэдэх юм. Жим Маттис цэргийн орчинд өссөн хүн юм. Түүний эцэг эх хоёулаа дэлхийн II дайнд тулалдаж байжээ. Маттисын хүмүүжил түүнд үүрэг хариуцлага болон сахилга батыг суулгаж өгснөөр олон нийтийн төлөө зүтгэх, нэр хүнд болон хариуцлагын үнэ цэнийг бататгасан байна. Эдгээр гол үнэ цэн нь түүний олон талт ажил мэргэжлийн замд чиглүүлж өгөх удирдлагын зарчмыг тодорхойлсон ажээ. Генерал Маттисын хувьд улс төр “усны ирмэгт” дуусдаг. Түүнийхээр бол Америкийн иргэний хамгийн том зорилго нь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан зөвшилцөж, хамтран ажиллаж, бусад улсад нэгдмэл гэдгээ харуулах явдал юм. Олон арван жилийн ажил мэргэжлийнх нь явцад энэхүү хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил нь Маттисыг энгийн нэг цэргээс АНУ-ын цэргийн удирдагч болоход хүргэсэн байна.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-01-03
Зохиолч:
Жим Маттис
Аудио номын урт:
20минут
Аудио номын хэмжээ:
27.9 MB
Хамаарагдах ангилал
Бүх товч номууд 📑
Товч ном
