
Товч ном
Сонсох, Унших хувилбар:
2,025₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн
дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!
Тархины эрүүл мэнддээ багаасаа анхаарах нь чухал ач холбогдолтой гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Олон хүн сэтгэцийн олдмол эмгэг (деменц), танин мэдэхүйн доройтолд хожуу насандаа анхаардаг. Гэтэл үнэндээ Альцхаймер зэрэг мэдрэл доройтуулдаг өвчнүүд шинж тэмдэг нь илрэхээс ч өмнө үүсэж эхэлсэн байдаг. Гэхдээ сайн мэдээ бас байна. Танин мэдэхүйн доройтлоос урьдчилан сэргийлэх, тархины урт хугацааны уян хатан байдлыг хангах арга бий. Мэдрэлийн хүндэт мэс засалч, эмчилгээний салбарын сурвалжлагч Санжай Гупта “Соргог бай” хэмээх энэхүү номдоо дасгал хөдөлгөөн, нойр, хоол тэжээл, нээлт, нийгмийн харилцаа гэсэн таван үндсэн чиглэлээр тархины эрүүл мэндийг сайжруулах үнэтэй ойлголтыг өгсөн юм. Хүний тархи хэрхэн ажилладаг, танин мэдэхүйн доройтолд ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар энэ номд өгүүлэх болно. Эрүүл тархийг бүтээх нууцыг нээж, амьдралын зарим хэв маяг яагаад тархины эрүүл мэндэд эерэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг талаар гүнзгий ойлголт аваарай. Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн ашиг тусаас эхлээд тархины үйл ажиллагаанд үзүүлэх нойргүйдлийн гүн нөлөө гээд тасралтгүй хөгжиж буй тархи судлалын салбараар аялж, илүү эрүүл, аз жаргалтай тархийг хөгжүүлэх мэдлэгээр таныг цэнэглэх болно. Тархины эрүүл мэндийг нэн тэргүүнд тавихад хэзээ ч эртдэхгүй. Оюун санааны нууцыг тайлж, тархиа насан туршдаа хурц, уян хатан байлгаж, утга учиртай сонголт хийхэд туслах гэгээлэг аялалд бидэнтэй нэгдэж, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох тархиныхаа нөөц бололцоог нээхэд бэлдээрэй.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2024-03-15
Зохиолч:
Санжай Гупта
Аудио номын урт:
10минут
Аудио номын хэмжээ:
7.1 MB
Хамаарагдах ангилал
Бүх товч номууд 📑
Товч ном
