Системийн туйлдал ба Реформ
Л. Энх-Амгалан

Л. Энх-Амгалан

Системийн туйлдал ба Реформ

5цаг 52минут

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

23,000₮
Аудио хувилбар:
23,000₮

Номын тухай

Албан ажлаа өгсний дараа бичиж тэмдэглэсэн олон жилийн бодол, дурсамж, ажлын ой санамж аажмаар нэгэн бүхэл ном болон төлөвшжээ. Өөр өөр цаг үе, нөхцөлд бичигдсэн тэмдэглэлүүд нийлж, “зузаахан тэмдэглэл” хэмээх энэ бүтээл мэндэлсэн нь боловсролын салбарт хашиж явсан алба, туулсан зам, хийсэн оролдлогуудыг эргэн харж, баримжаа авах нэгэн цэг болж өгнө. Энэ номд боловсролын системийг “эвдэрсэн” эсвэл “буруу” гэж дүгнэхээс илүүтэй, удаан жилийн ачаалал, нөхөөс засварын дунд эцэж туйлдсан бүтэц хэмээн харж, түүнийг хэрхэн шинэчилж, залруулахыг зорьсон оролдлого, чармайлтыг өгүүлнэ. ХХ зуунд угсрагдсан хуучин механизм шиг ажиллах чадвар нь алгуур саарч, дэлхийн хурдтай өөрчлөлтийн өмнө бүдрэх болсон системийг бүрэн шинэчлэх боломж, саад бэрхшээл, эхлүүлсэн реформууд энд багтжээ. “Системийн туйлдал ба Реформ – repair required” хэмээх нэр нь өөрөө доголдсон механизмаас асдаг “засах шаардлагатай” гэсэн дохио мэт. Энэ нь боловсролын системийг бүрэн үгүйсгэх бус, харин үүргээ гүйцэтгэсээр ирсэн ч шинэ эрч, шинэчлэл шаардсан цаг үе ирснийг сануулна. Номд бидний хийж чадсан шинэчлэл, санал зөрөлдөөн дагуулсан шийдвэрүүд, хүрсэн амжилт, мөн цаашид үргэлжлэх ёстой эхлэлүүдийг илэн далангүй өгүүлжээ. Энэхүү бүтээл нь боловсролын салбарт ажиллаж буй хэн бүхэнд, мөн системийн шинэчлэлийн тухай бодож, эргэцүүлэхийг хүссэн уншигч, сонсогчдод өнгөрснийг дүгнэж, ирээдүйг харах нэгэн ажлын ой санамж болж үлдэхийг зорьсон ном юм.

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

240

ISBN:

9789919527754

Нийтлэгдсэн:

2026-01-29

Зохиолч:

Л. Энх-Амгалан

Нийтлэгч:

Д.Мөнхжаргал

Аудио номын урт:

5цаг 52минут

Аудио номын хэмжээ:

241.9 MB