
Унших хувилбар:
Номын тухай
Хүн та зөвхөн генээрээ тодорхойлогдож, бүхий л амьдралынхаа туршид тодорхой нэгэн хэв маягт цутгагддаггүй билээ. Хүн бүр хүссэн оршихуйгаа, хүссэн амьдралаа бүтээхэд нь дэм болох нэгэн шинэ шинжлэх ухаан гарч ирээд байна. Дэлхийн алдартай зохиолч, уран илтгэгч, судлаач, эмч, эрдэмтэн Др.Жое Диспенза энэхүү “Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил” номондоо квант физик, тархины мэдрэлийн шинжлэх ухаан, тархины хими, биологи, генийн талаар нэгтгэн өгүүлж, хүмүүн таны өмнө ямар боломж байгааг харуулах болно. Та зөвхөн өөрийгөө өөрчлөх мэдлэгийг олж аваад зогсохгүй амьдралдаа мэдрэгдэхүйц өөрчлөлтийг хийхэд уншиж мэдсэн зүйлээ алхам, алхмаар хэрэгжүүлэх аргачлалыг сурах болно. Др.Жое Диспенза нь эртний ухааныг шинжилж, та бүхэнд ил болгон улмаар шинжлэх ухаан болон далд ертөнц хоёрын гүүр болж өгнө. Түүний хийдэг гайхалтай бөгөөд хүчирхэг сургалт, илтгэлүүдээр дамжуулан дэлхийн 24 орны хүмүүс дотроосоо өөрсдийгөө өөрчилсөөр байгаа. Хүн гэдэг нэгэнт өнөөдрийнхөө дадал зуршлыг эвдэж, тархиа, ухаан санаагаа үнэн сэтгэлээсээ өөрчилсөн цагт амьдрал нь хэзээ ч өмнөх шигээ байхгүй.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
402
ISBN:
978-9919-23-372-3
Нийтлэгдсэн:
2022-04-14
Зохиолч:
Др. Жое Диспенза
Нийтлэгч:
С.Гантуяа
Хамаарагдах ангилал
