Тогоруут агуй
А. Пүрэвдорж

А. Пүрэвдорж

Тогоруут агуй

10цаг 3минут

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

24,600₮
Аудио хувилбар:
24,600₮

Номын тухай

“Тогоруут агуй” романы үйл явдал нь хоёр зууны тэртээх Монгол Улс болон өнөөгийн Улаанбаатар хот гэсэн хоёр цаг үед өрнөнө. Зохиогч өвөө, эмээгээсээ сонссон түүхээ баяжуулахын зэрэгцээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгыг шингээсэн нь сонсогч танд уйдах зав олгохгүй. Түүнчлэн “Арслан, Барс, Заан” гэсэн гурван хааны домгийг ч шинээр зохион бичжээ. Эдгээр домгуудыг анхааралтай сонсвол сонсогч таны хэдийн мэдэх түүхүүд тодрон гарч ирэх болно. Романы гол дүр нь нэгэн сүмд өсөж хожмоо Монгол орноор хэрэн хэсэж, ингэхдээ олон төрлийн ер бус үйл явдлыг гэрчилж, сэтгэлээс үл салах дүрүүдтэй уулзах даяанч юм. Энэ дундаас Модтой хэмээх аралд амьдрах Сувраа бүсгүй түүний сэтгэлд тодоос тод үлдэх болно. Энэ хоёр дүрээр эхлэх зохиол явсаар орчин цагийн Монголд Далай лам шиг харагдах залуу, хоёр нүдийг нь дарсан цагаан мэнгэтэй охиноор үргэлжилнэ. Оноосон нэргүй эдгээр дүрүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож, шидэт мэт үйл явдлууд хэрхэн энгийн л байдаг зүйл мэт тохиож буйг олж мэдэх аяллыг сонсогч танд үлдээе. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

343

ISBN:

9789919923242

Нийтлэгдсэн:

2026-04-23

Зохиолч:

А. Пүрэвдорж

Нийтлэгч:

Unread Books

Аудио номын урт:

10цаг 3минут

Аудио номын хэмжээ:

414.6 MB