
Номын тухай
- Толийг би сонсож чаддаг. Толин дотроос надтай ярьдаг. Би толинд цус өгдөг. Хурууныхаа өндгийг зүсэж цус гаргаад тэгээд толин дээр дусаана. Тэгээд хүслээ хэлнэ. Тэр нь яагаад ч юм биелчихдэг. Гэхдээ ааваа тэр үед би маш ууртай байсан. Бас их гомдсон байсан. Миний санаанд хамгийн муу муухай бодлууд эргэлдэж байсан. Тэгээд л би тийм аймшигтай зүйл хийхийг хүссэн. Одоо би тийм зүйл хийсэн өөрөө өөрөөсөө ч айж байна... гэхэд Баясгалан охиныхоо мөрөн дээр халуун гараа тавьж тайвшруулаад: - Зоригтой бай! Чи одоо ганцаараа биш. - Толь дараа нь нэг л хачин болчихсон.... - Юу нь? Яагаад? - Яагаад гэдгийг мэдэхгүй ээ. Толин дотроос гар гарч ирээд намайг тийшээ чирдэг. Толины тусгал дээр том нүд гарч ирээд намайг хайдаг. Би байхгүй бол миний хайртай хүмүүсийг тийшээ авч явна гэсэн. Тэднийг ч хүртэл толь харж л байгаа. - Тийшээ гэж хаашаа? - Там руу... Толь өөрийгөө тэндээс ирсэн гэсэн. Таныг хүндэтгэсэн, ХАЙТАН SAUDIO
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-11-06
Зохиолч:
Хайтан
Нийтлэгч:
Хайтан
Аудио номын урт:
2цаг 24минут
Аудио номын хэмжээ:
199.4 MB
