
Унших хувилбар:
Номын тухай
Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь Монгол Улсын эдийн засаг, хот байгуулалт, хөрөнгө оруулалт, өрхийн амьдралын шийдвэртэй салшгүй холбоотой, өндөр ач холбогдолтой зах зээл юм. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, хотжилт, санхүүжилтийн нөхцөл, барилгын өртөг, дэд бүтцийн хөгжил, хэрэглэгчийн зан төлөв зэрэг хүчин зүйлс зах зээлийн бүтэц, чиг хандлагад улам илүү нөлөөлөх болсон нь энэхүү салбарыг илүү өргөн хүрээнд, уялдаа холбоотой авч үзэх шаардлагыг бий болгож байна. Энэхүү тайлангаар Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тоймлон шинжилсэн дөрөв дэх удаагийн хэвлэл бөгөөд 2025–2026 оны зах зээлийн төлөв байдлыг тоон мэдээлэл, сегментчилсэн дүн шинжилгээ, хэрэглэгчийн судалгаа, мөн дунд хугацааны чиг хандлагатай уялдуулан нэгтгэн харуулахыг зорилоо. Тайланд макро эдийн засгийн орчин, барилгын салбар, хөрөнгө оруулалтын орчин, орон сууц, хаус, оффис, худалдаа үйлчилгээ болон бусад онцлох сегментүүдийн өөрчлөлт, боломж, эрсдэлийг хамруулан авч үзэв.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
80
ISBN:
Нийтлэгдсэн:
2026-05-29
Зохиолч:
Инвескор Проперти ХХК
Нийтлэгч:
Инвескор Проперти ХХК
Хамаарагдах ангилал
