
Номын тухай
Танд, Яаж хурдан адуутай болох вэ? Яавал сайн уяач болох вэ? гэж бодогдож байвал та жинхэнэ эрэл хайгуул хийж, сонирхож, зорьж байгаа юм байна. Морь уяна гэдэг зугаа цэнгэл, цол гуншин төдий зүйл биш ээ. Бусад улс оронтой адил даяарчлалд хөл тавьж буй үндэстний бусдаас ялгарах нэг онцлог язгуур соёл юм. Сайн морь, сайхан морь, хурдан морь хоорондоо адилгүй ээ. Малчин хүн өөрийн гэсэн онцлогтой хурдан адуутай болохыг хүсдэг ч зорьсон доо хүрсэн нь цөөхөн байдаг. Тэр цөөхөн хүний шандас зааж, ухаан ширээж буй болгосон хурдан адууны түүхээс “Яаж хурдан адуутай болох вэ?” ном бүрдэв. Та энэ номоос юуны түрүүнд хүн байх, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу байх, адууныхаа бэлчээр өвс ус нь тохирсон эсэхээс эхлэн гарсан төлийн удам угшлыг анзаарч, цаашид яавал зөв болох зэргийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Ингэснээр унаган монгол ахуй, монгол төрх, монголын гэх орчлонг та өөртөө буй болгоно. Таныг хүлгийн тэнгэр ивээг!. Зохиолыг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан Найруулагч: Б.Жамбалдорж, С.Даваадорж Зураач: Э.Гансүх
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
978-9919-21-078-6
Нийтлэгдсэн:
2019-12-17
Зохиолч:
Ш. Ганхуяг
Нийтлэгч:
Ш. Ганхуяг
Аудио номын урт:
7цаг 11минут
Аудио номын хэмжээ:
296.5 MB
Хамаарагдах ангилал
