Зааг
Д. Тэрбишдагва

Д. Тэрбишдагва

Зааг

18цаг 19минут

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

19,900₮
Аудио хувилбар:
19,900₮

Номын тухай

Зохиогч Д.Тэрбишдагва "ЗААГ" хэмээх энэхүү номынхоо тухай “дан ганц хувь хүний дурсамж биш, эргэцүүлэл бодол, сэтгэгдэл, цэгнэлт шүүлт, сэрэмжлүүлэг анхааруулга шингэсэн энэ цагийг дагаж гарч ирсэн баяр баясгалан, бачуурал багтралаас минь үүдэлтэй юм. Бас ч гэж улс орныхоо хөгжлийн ирээдүй, тулгарсан зорилтод хариулт өгөх гэсэн өөрийн үзэл бодлоо ч бага гэлтгүй шингээв. Хүн гээч амьтан, ер нь хэн ч бай, нийгэм цаг үеийнхээ тусгал болохоор өнгөрсөн, өнөө ирээдүй хойчийг нэгтгэн хэлхэхгүйгээр ном бүтэх аргагүй юм. Амьдрал намайг үргэлжид дулаан зөөлөн гараар энхрийлж, эн тэгш замаар даргиулж байсангүй, зовлон бэрхшээлийг бага наснаас минь л үүрүүлсэн. Нөгөө талаас жаргал надаас нүүр буруулж, дандаа хатуу бэрхийг амсуулж байсангүй, хэзээ ямагт сайхан хүмүүсийн дунд оруулж, ер бусын хувь заяа оноож, сорьж шалгаж, эрийн хат суулгаж иржээ. Аливаа юмыг тусгаарлагч тэр хүчин зүйл чухам хаанаас гарч ирж, хаана бугшин нуугдаж байдгийг ишилсэн минь ч санаандгүй хэрэг биш. Ухаан орсон цагаас минь л намайг бусдаас, бусдыг надаас зааглагч нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хүчин зүйлтэй зөндөө л халз тулгарч байв. Хүн ер нь өөртөө ч тэр, өөр бусдад ч тэр болж л өгвөл хана хэрэм босгож, тэр хана хэрэмдээ нэг бол өөрөө шигдэж, үгүй бол өөр бусдыг хашиж, гамшиг төвөг тарьдгийг бодон бодон байж “ЗААГ” хэмээх нэрийг номдоо сонгосон” хэмээн бичжээ. Зохиогч Герман орон, герман хүмүүстэй холбогдсон болохоор энэхүү бүтээлээ үйл явдал, жишээ баримт, хүн ардын аж төрөлд тулгуурлан, эсрэг тэсрэг нийгмийн тогтолцоотой, үзэл суртал, хил хязгаар, системийн зааг ялгаатай хоёр Германы нэгдлийг нүдээрээ харж, хана хэрмийг нь хамт нураалцсаны хувьд 40 гаруй жилийн түүхийг өөрийн амьдралтай холбон, залуу үеийнхэнд сургамж болохоор онц сонирхолтой бичжээ. Энэхүү ном Герман, Солонгос, ОХУ-д хэвлэгдэн гарсан бөгөөд удахгүй англи, хятад хэлээр хэвлэгдэх гэж байна. Мөн хуучин монгол бичгээр хэвлэгджээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

611

ISBN:

9789997804792

Нийтлэгдсэн:

2024-05-02

Зохиолч:

Д. Тэрбишдагва

Нийтлэгч:

Д.Тэрбишдагва

Аудио номын урт:

18цаг 19минут

Аудио номын хэмжээ:

754.9 MB