Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг
О. Батсайхан

О. Батсайхан

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

16,500₮

Номын тухай

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг Төрийн албаны түшмэл ямар хүмүүс байх учиртай вэ? Чухам шалгах нь дөрвөн зүйл: эрдэм, сахилга, хэрэг, насыг бодно. Буруушаах нь найман зүйл: ховдог, харгис, зөөлөн, үхээнц, чадалгүй, хичээнгүй үгүй, өвчтэй, долгин хатан, эрдэм доройг хэлэлцэнэ. Угаас эрдэм илүү, сахилга ариун, хэрэгт хичээнгүй, нас идэр залуу, эсвээс тэнхлүүн, тушаалыг чадахыг нь тэргүүн зэрэг шалгарсанд болгоно... Эрдэм дорой долгин хатныг нь зэрэг бууруулж улиран хэрэглэх эсвээс бууруулсан зэрэгтэй өөр тушаалд халж тавина. Зөөлөн үхээнц чадалгүй хичээнгүй үгүйг түшмэлийн пүнлүүг зогсоож дахин шалгах жил хүрүүлэн дараа удаа шалгахад эс орвоос түшмэл эвдэнэ. Нас хөгшин, өвчтэйг нь түшмэл суулгахгүй гэрт илгээнэ. Богд хааны зарлигаар Монгол төрийн эрдэмт түшмэд, шашны зүтгэлтнүүд хамтран нийлж, өнө эртний монголын төрийн цааз хуулийн уламжлал болон дэлхий нийтийн цааз хуулийн онцлогт тулгуурлан 65 дэвтэр бүхий Монгол Улсын хууль зүйлийн бичгийг 1913-1918 онд боловсруулжээ. Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг бол Эзэн Чингисийн Их Засаг, Их цааз /Ойрад цааз/, Халж журам зэрэг эртний хуулийн үргэлжлэл, үнэт дурсгал лавтай мөн. Эл хууль зүйлийн бичиг урьд өмнө нь улс төрийн шалтгаанаар бүрэн гүйцэд хэвлэгдээгүй явсаар эдүгээ хүрч, ардчилалын үрээр уншигч таны гар дээр бүрэн эхээрээ хүрч байна. Монголын эх түүх, цааз хууль сонирхогч хэн боловч энэхүү хууль цаазны түүхэн уламжлалын баримт бичигтэй танилцсанаараа Монголын төрийн бодлого, уламжлалын талаар чамлахааргүй мэдлэг хүртэх нь лавтай.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-99978-3-183-5

Нийтлэгдсэн:

2020-04-23

Зохиолч:

О. Батсайхан

Нийтлэгч:

О. Батсайхан