
Номын тухай
Энэхүү “Монгол-Англи цэвэр Америк аялгат ярианы сонсдог ном” нь хэвлэмэл болон аудио гэсэн салшгүй 2 хэсгээс бүрдэнэ. Сонсдог аудио номыг хэвлэмэл номтой тулган сонсоно. Номын бүх англи текстийг Скотт Стэнтон АНУ-д дуу бичлэгийн студид уншин бичүүлж маш сайн аудио бүтээсэн юм. Ийнхүү монгол уншигчид салшгүй 2 хэсэг бүхий цогц сайн ярианы номтой болсон юм. Их хэрэглэдэг 70 сэдвийг багтаасан. Аль ч хэлний хүмүүс өдөр тутмын яриандаа ердөө 300-350-иадхан үг хэрэглэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Тэдгээр хэдхэн үгнээс 50000 хувилбараар 50000 үгүүлбэр зохиож болно. Жишээ нь идэх гэдэг үгээр 140 орчим үгүүлбэр зохиож болно. Манай номын уншигчид асар богино хугацаанд мөн тийм чадвартай болдог. Тэд 2-4 долоо хоногт англиар ярьж сурдаг. Хаана ч газардахгүй хэлтэй болдог. Англи хэл 44 авиатай. Тэдгээрээс th авиа хэлэхэд нэлээд хэцүү. Have гэх мэт үгийн а авиаг а, э- гийн дундын авиагаар хэлнэ. Америкийн англи хэлэнд are, afternoon гэх мэт үгийн төгсгөлийн r маш бүдэг хэлэгдэнэ. Англи хэлний W авиа заримдаа В, заримдаа Ү-тэй төстэй хэлэгдэнэ. Winston Churchill-Үинстон Черчилль, wish -виш гэх мэт. Оросууд Ү байхгүй учир Уинстон гэж хэлдэг. Үүнээс гадна ярианы хэлэнд үг, үсэг гээгдэх, нийлэх зэргээр бичгийн хэлнээс зөрөх тохиолдол элбэг байдаг. What is your name? гэхэд Воочёр наэм? гэж, Meet you гэхэд мийчю гэх жишээтэй. Энэ мэт америкийн ярианы хэллэг, цэвэр аялгыг та “Монгол-Англи зөв дуудлагат ярианы ном”-оос сурах болно. Энэ ном таныг англиар дуржигнатал ярьдаг болгоно. Аудио бүтээлийн нийт урт: 54минут
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
978-9992-98-670-7
Нийтлэгдсэн:
2021-07-27
Зохиолч:
Я. Арслан
Нийтлэгч:
Я.Арслан
Аудио номын урт:
54минут
Аудио номын хэмжээ:
37.2 MB
Хамаарагдах ангилал
