
Тинлей
Гэвш Жамба
Дээрхийн гэгээн XIV Далай багшийн таалан болгоосноор 1993 оноос “Оросын холбооны улсад Бурханы шашныг төлөөлөн суух элч, номын багш”-ийн хүндтэй албанд томилогдон ажиллаж байсан. Гэвш Жамба Тинлей багш 1994 онд Өмнөд Энэтхэгийн “Сера” хийдэд гэвшийн дамжаа барьсан, шашны философийн докторын зэрэгтэй. 1989 оноос гурван жил Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн удирдлага доор аглаг ууланд дияан бясалгал хийсэн. Одоо Гэвш Жамба Тинлей багш Буддын философийн тухай лекцээ ОХУ-д тасралтгүйгээр явуулж байна. Зонхава ламын уламжлалыг тууштай залгамжлагчийн хувьд өөрийн шавь нартаа Ламрим буюу гэгээрэлд хүрэх зам мөр, уйсах сэтгэл, бодьсэтгэл, хоосон чанарын тухай өгүүлэх Мөрийн гурван эрхмийн тухай сургаалыг айлддаг. Гүн ухааны мэдлэгийг шавь нартаа өгөхөөс гадна Тинлей багш Буддын бясалгал түүнийг хийх практик зөвлөгөөг өгдөг. Түүний удирдлага доор Ламримаар ганцаарчилсан дияан бясалгал болон хамтын бясалгал явагддаг. Түүний дамжуулж байгаа Буддын сургаал болон дээдийн номыг амьдралд хэрэгжүүлэх дадлага нь орчин үеийн хүний амьдралтай маш сайн зохицдогоос гадна хүний амьдралыг маш гүн ухаанаар дүүргэж, хүмүүнлэг болгодог. Багшийн дамжуулж байгаа эдгээр сургаалууд нь шинжлэх ухааны ололт амжилт, хүн төрөлхтний үнэ цэнэ, орчин үеийн оюуны хэрэгцээнд нийцсэн байдаг. Орос улсад Буддын сургаалын томоохон багш нарын нэг бөгөөд Буддын философи, бясалгалын өндөр чадвартай мастер гэж үздэг. Гэвш Жамба Тинлей багшийн шавь нар Оросын холбооны улсын Москва, Санкт Петербург, Новосибирск, Халимаг, Тува, Буриад зэрэг 22 хотуудад Бурханы шашны төвүүдийг байгуулан ажиллаж байна.
Та нэвтэрч орно уу!
