Ертөнцийн 8 ном, эхлэлийн 8 алдаа
Гэвш Жамба Тинлей

Гэвш Жамба Тинлей

Ертөнцийн 8 ном, эхлэлийн 8 алдаа

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

15,000₮

Номын тухай

Бид зовлонгоос ангижирч, жаргалд хүрэх гэж янз бүрээр оролдсоор ирсэн хэдий ч бидний хэрэглэж байсан тэр аргуудын нэг нь ч сэтгэл оюунаа номхотгоход чиглээгүй байсан учраас бид жинхэнэ жаргалыг олоогүй л явна. Зовлон түйтгэрээс салаагүй л байна. Хүн халаасандаа мөнгө муутай ч сэтгэл оюун нь нисваанисгүй бол амгалан, жаргалтай байдаг. Нисваанис буюу муу сэтгэл их байвал хүн буруу бодолтой явдаг. Тийм бол халаас дүүрэн мөнгөтэй байгаад ч жаргахгүй: сэтгэл санаа нь тогтворгүй, амгалан бус байх юм. Нэр алдартай нэгэн байлаа ч сэтгэл оюунд нь жаргал үгүй. Тийм бол та тайван ч унтаж чадахгүй. Амьдралд тохиолддог хоёр төрлийн бэрхшээл бий гэж хэлж болно. Нэг төрөл нь, осол гэмтэлд өртөх, бэртэх, хөл гаргүй болох гэх мэт тааварлашгүй гэнэтийн тохиолдлууд. Ийм нөхцөлд нэгэнтээ учирсан юмыг бид хүлээж авахаас өөр аргагүй. Гэтэл бидний бэрхшээлийн ихэнх нь бид өөрсдөө оюун санаагаараа үүсгэсэн асуудлууд байдаг. Энэ төрлийн бэрхшээл харин бидэнд огт хэрэггүй зүйл, тэдгээрийг бид даван туулж, арилгаж, урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнийг бид зөв сэтгэхүйн тусламжтай бий болгож чадна. Буддизмд юу гэж үздэг вэ гэвэл, бидний сэтгэлтэй холбоотой элдэв таагүй асуудал бүгд бидний ухаанаар бий болдог, энэ бүхэн буруу бодлоос үүдэлтэй гэжээ. Тиймээс, зөв бодлоор бид тэдгээр асуудлыг шийдэх аргууд байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

228

ISBN:

978-9919-20-123-4

Нийтлэгдсэн:

2023-12-26

Зохиолч:

Гэвш Жамба Тинлей

Нийтлэгч:

Ч.Мөнгөнтуяа

Хамаарагдах ангилал