Дэчэннинбо

Павонха

Павонха Дэчэннинбо гэгээн бол 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн Төвөдийн буддизмын шилдэг багш байсан. Хажид, Дэмчиг бурхны тухай гүн айлдвар, бүтээлүүд нь Сажавын уламжлалаар дамжин ирсэн ховор, нандин увдист суурилдаг. Тэрээр энэ хөтөлбөрт Ганданбын сонорын дамжлага, Богд Зонховын ялгамжаат билиг сургаалыг чухалчлан оруулсан байна. XIX зууны эхэнд Повонха ринбүүчи Төвөдөд судар дандрын эш онолыг сургаалын гол дамжуулагч нь байсан төдийгүй тухайн цаг үед хамгийн их бүтээл туурвисан гэдэг. Түүний зохиол бүтээлд бодь мөрийн зэрэг, Дэмчиг, Нар Хажид, Ямандаг, Зэндмэнэ Дарь эхийн авшиг хөтөлбөр, увдис сургаалын эмхэтгэл, жод лүйжингийн анхааран авлага, зан үйл тэргүүтэй 12 боть сүнбум туурвижээ.

Та нэвтэрч орно уу!