
Дашцэдэн
Баасандамба
Хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба нь 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургуулийг, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. 2020 онд Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, Орос хэлтэй. 2009 онд Малайз улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд Герман улсад НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн. • 1997-2003 онуудад Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор, • 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, • 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирлаар, • 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирлаар, • 2020 оны 7 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, • 2020 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн даргаар, • 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар тус тус ажиллаж байсан. Бүтээлийн жагсаалт: • “Нэн өндөр цэцтэй зэвсэг, түүнээс хамгаалах нь (2007, хамтран зохиогчид Ш.Паламдорж, Г.Бүлтэн) • “Цэргийн сургалт - уламжлал, шинэчлэл” (2012, хамтран зохиогчид Т.Соронзонболд, Д.Баасандамба, П.Цэдэв нар,) • “Батлан хамгаалах эрсдэлийн удирдлага (2020 он)” сэдэвт төслийн ажил • “Мэдээллийн дайны стратеги, тактик” бүтээл, “Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, түүний чиг хандлага” дэд бүлэг (2021) • Хосолмол дайн, түүний стратеги, тактик (2023, хамтран зохиогчид Ш.Паламдорж, Ц.Дашзэвэг) • Цэргийн албаны аюулгүй байдал (2025) • Цэргийн сургалтын онол, арга зүйн үндэс (2025)
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд

