Ганзориг

Сувдмаа

Г. Сувдмаа нь Солонгос улсад мэргэжлийн гоо сайханчаар суран төгссөн. Korean National Licensed Esthetician (국가기술자격증) үнэмлэхтэй бөгөөд арьс арчилгаа, гоо сайхны чиглэлээр судалгаа, сургалт, контент бүтээл туурвидаг мэргэжилтэн юм. Солонгосын арьс арчилгааны шинжлэх ухаанч мэдлэг, практик туршлагыг Монголын зах зээлд ойлгомжтой, бодит үр дүнтэй байдлаар түгээхэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд тэрээр Монгол Улсад арьс арчилгааны чиглэлээр Солонгос улсын доктор багш, гоо сайхны мэргэжилтнүүдтэй хамтарсан болон ганцаарчилсан сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Мөн Солонгосын гоо сайхан, эрүүл мэндийн холбооны Монгол дахь тэргүүнээр ажиллаж, салбарын бодит нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагатай танилцан судалсан туршлагатай. Түүнчлэн Солонгосын гоо сайхны брэндүүдийг Монголын зах зээлд таниулж, чанартай, үр дүнтэй бүтээгдэхүүн болон үнэн зөв мэдлэг мэдээллийг түгээн ажилладаг.

Та нэвтэрч орно уу!