Бямбажав

Цэнддоо

Б.Цэнддоо нь Монгол Улсын Төрийн шагналтан зохиолч, нийтлэлч, сэтгүүлч, орчуулагч бөгөөд нийгэм, түүх, соёл, хүний мөн чанарын тухай гүн бодрол, хурц ажиглалтыг уран хэллэгээр илэрхийлдгээрээ танигдсан бүтээлч юм. Түүний бүтээлүүд нь танин мэдэхүй, философийн өнгө аясыг ёжлол, хошин мэдрэмжтэй хослуулдгаараа онцлог. Уншигчдыг бодолд уриалан дуудаж, энгийн зүйлсийн цаадах гүн утгыг нээж харуулдгаараа орчин үеийн Монголын утга зохиол, нийтлэл зүйн онцгой төлөөлөгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр сургуульд орохоос өмнө бичиг сурч, “Уруугаа ургасан мод”, “Таван хархүү”, “Уруугаа ургасан мод” зэрэг ном уншсан байсан гэж дурсдаг. 1971 оны намар Нийслэлийн 40-р бага сургуульд 1-р ангид элсэн орох шалгалт өгөөд бичиг үсэг, тоондоо сайн учраас шууд 2-р ангид бүртгүүлэн оржээ. Дараа жилээс хөдөө орон нутагтаа очиж Завхан аймгийн сумын дунд сургуульд сурч 1980 онд дүүргэсэн байна. 1980 онд Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орж сураад 1985 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд 1985 оноос МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажилласан. 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. 2006 оноос "Нэпко" хэвлэлийн газрын захирал хийж байна.

Та нэвтэрч орно уу!