
Чулуунбилэг
Лодойсамбуу
Чулуунбилэгийн Лодойсамбуу нь Монголын сэтгүүлч, продюсер, улс төрч юм. Тэрээр “Улаан бал” нэвтрүүлгийг хөтөлж олонд танигдсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Шинэ бүрэлдэхүүний Анхдугаар чуулган 2024 оны 7-р сарын 2-нд нээгдэж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөсөн. Тэрээр 2005 онд Улаанбаатарын 73-р дунд сургуулийг төгсөөд, 2005–2009 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэн-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, сэтгүүл зүйн мэргэжил эзэмшсэн. • 2007-2010 онд “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч • 2010-2012 онд “Шууд.мн”, “Шууд” телевизэд сэтгүүлч • 2012-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч • 2014-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч • 2016-2018 онд “PResident PR agency” захирал • 2018-2019 онд Тв6 телевизэд Продюсер • 2018-2019 онд НТВ телевизэд Продюсер • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Та нэвтэрч орно уу!
