
Бовуар
Симон
Симон дө Бовуар Францын зохиолч, философич, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах хөдөлгөөний удирдагч. Симон де Бовуарын гүн ухаанд Кант, Гегель, Ницше, Гуссерл, Фрейд, Сартр нар ихээхэн нөлөөлсөн гэдэг. Сартртай хамт Симон бүх хүмүүс энэ ертөнцөд туйлын эрх чөлөөтэй ирдэг, тэд ямар ч бурханлаг төлөвлөгөөгүйгээр ирдэг гэсэн санааг дэвшүүлсэн. Оршихуйн цорын ганц бодит байдал бол хүн өөрийгөө агуулгаар дүүргэх ёстой юм гэж үздэг байв. Симон де Бовуарын хэлснээр эмэгтэй хүнийг бие даасан ёс суртахууны субъект болохын хувьд өөрийгөө ухамсарлах нь сэтгэл хөдлөлийн харилцаа, эрх зүйн харилцаа, эмэгтэй хүнийг нийгмийн ач холбогдолтой субъект гэж хүлээн зөвшөөрөхтэй холбоотой харилцаа гэсэн гурван хэлбэрийн харилцаа байдаг юм. Гурван чиглэлийг чөлөөлөхийн тулд оюуны хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тухайн хүнийг оюуны салбарт өөрийгөө ухамсарлахад тусалж, өөрийн хувийн шинж чанарыг бий болгох боломжийг олгодог гэдэг байна.
Та нэвтэрч орно уу!
