
Дэмбээ
Мягмар
1933 оны 2-р сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хашаат суманд төржээ. 1955 онд МУИС, 1971 онд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгсөж төр олон нийтийн байгууллагад ажиллаж байв. 1949 оноос зохиолоо бичиж эхлэн олон роман, тууж, өгүүллэг, шүлэг найраглал, жүжгийн зохиолын ном хэвлүүлжээ. Түүний “Нандин эрдэнэ”, “Найрын ширээний ууц”, “Нэг няравын паян” жүжгүүд үзэгчдэд ихэд үнэлэгджээ. 1966 онд “Тээрэмчний охин”, “Yep” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1973 онд “Цоморлигоо нээсэн цэцэг” туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1983 онд “Yep”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин” туужаараа Төрийн шагнал, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд


