Гиллард

Жулиа

Жулиа Гиллард нь Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд бөгөөд олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн тэгш байдлын чиглэлээр идэвхтэй ажилладаг улс төрч, судлаач юм. Тэрээр 2010–2013 онд Австралийн 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, боловсрол, нийгмийн бодлого, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлуудад онцгой анхаарч байв. Улс төрөөс гарсныхаа дараа тэрээр Кингс Коллеж Лондон дахь Global Institute for Women’s Leadership-ийг удирдаж, эмэгтэйчүүд манлайллын түвшинд хүрэхэд тулгардаг саад бэрхшээл, жендерийн ялгаварлалын талаар судалгаа, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байна. Түүний “ЭМЭГТЭЙЧҮҮД БА МАНЛАЙЛАЛ” ном нь Нигерийн эдийн засагч, ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай хамтран бичсэн бүтээл бөгөөд дэлхийн нэр хүндтэй эмэгтэй удирдагчдын бодит туршлагаар дамжуулан манлайлал дахь жендерийн асуудлыг шинжилсэн ном юм.

Та нэвтэрч орно уу!