
Төмөрбаатар
Оюунбилэг
Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн. Монгол улсын их сургуулийг социологич, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, докторант. 1990-ээд оноос шүлэг бичиж эхэлсэн. 2008, 2011 онд нийгмийн ажил, сэтгэл судлалын чиглэлийн "Сэтгэл заслын 48 аргууд" ном хэвлүүлжээ."Сэтгэл заслын 48 аргууд" ном 2009 онд” Internom Grand book-2009” оны шилдэг 100 номны жагсаалтад борлуулалтаараа тэргүүлсэн. 2015 онд “Хавь яваагүй гудамж” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн. 2018 онд “Монголын эмэгтэй зохиолчид III” номонд шүлгүүд нь хэвлэгдсэн.
Та нэвтэрч орно уу!
