Хавь яваагүй гудамж
Т. Оюунбилэг

Т. Оюунбилэг

Хавь яваагүй гудамж

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

8,800₮

Номын тухай

“Хавь яваагүй гудамж”-аар олзуурхан алхахуйяа дээр мэлтийгч САРАН авхай надаас холдох дургүй байна. Гудамжны эхэнд “зүсмэл мөнгөн саран” тосож аваад “аниргүй үдшийн бүрийд саран ахуй хуучилж” байх юм. Тэгснээ “саран мөнгөрөх мөчир дээр” “сар шаазгай хоёр сандарч тэвдэхийн эрхээр сарнаа суугч туулайнаас...” санаа сэдэхийг гуйж байх юм. Тэгснээ “арван тавны сар шиг цагаан гэгээ...” хөвүүлж засагт ханы эрчүүдийг бодолхийлэх зуур “хорьдын саран хонгортож” байх юм. Ингээд л “богино шөнийн сарыг сатааруулж”... ”аниргүй сарны зүүд эрхлүүлж” дахиад “хорьдын саран хонгортох”-ыг ажиж байна. Тэрээр “саранд хүрэх мэт хол эрдмийн шидэнд хувилсан” багшаа дурсаж ахуйд “Хүй дарсан чулууг нь саран асгарч адислав”. Оюунбилэг маань “тэргэл саран мэт мишээлтэй” үрсийн тухай бодож, “сарны садан лаа сүүмэлзүүлэн” шүлэг бичдэг ажаам. Бүр тэгээд “сар нарны дууль бичье” гэж омогшном. “Зүрхний минь зайд анирлах “тэргэл саран” гийж, “наран сарны туяаг багтаах шидтэй-г ухааран байхдаа “Хөхөмдөг сарны чанадад алсраад чамайгаа харахсан” гэж мөрөөдөөд “хан тэнгэрийн доор нар сарны гэрлээр сүлэлдэхийг хүснэм”. “Хавь яваагүй гудамжаар” ийнхүү “ХАРАНХУЙН ДУНДАХ САРАН”-тай ханьсан хэсэг явлаа. “Харанхуйн дундах саран дэндүү гэрэлтэй байдаг-ийг мэдэрч, “тэнд л би саран адил ханьсдаг”-ийг ухаарлаа. “Зүүдний минь буйдхан зайд анирлах тэргэл саран” гийж, “тэргэл мөнгөн саран тэнсэх бодолд минь тольддогийг олж харлаа. Тэгэхэд “сар мэлтийдгээрээ мэлтийж”, чи “сарны гэгээнд гуньдгаараа гуньж”, “ялгуун сарны туяа хэлгүйрээд л бас зүүрмэглээд” байхаар нь “сарны туяанд гунихаа больчихсон” юмсанж. “Амьдрал минь нар сарны тохиол шиг” , “намжаа дэлхийд наран саран ээлжлэх” үес “саранд ойр байх оддын гэгээ бүүдийх”, “сарны дүүрэх тохиолд тэргэл сар гэж байх”-ыг мэдэрч зогсоно. Ингэж “Хавь яваагүй гудамж”-наа “суварган цагаан сарныг эрэлд ханьсан суусан минь” их аз байлаа. Нутгийн дүү яруу найрагч Төмөрбаатарын Оюунбилэгтэй “Тэнгэрийн дор учирч саранд залбирдаг сэтгэлийг” нь хуваалцлаа. Найрагч гэдэг “сар шингэтэл хүүрнэн суусан ч уйдмааргүй алдрай” болохоор “гуниглам хорвоод ахай сарны адис оршвой”. “Саран тольдсон нулимсны чинь дусал” “Сартай нартай хорвоодоо сэтгэлийн шүүдэр цуглуулна” хэмээж нэгэн бичвэрээ өндөрлөе. Оюунбилэг дүүтэй “Хавь яваагүй гудамжаар” чинь сарны гэрэлд ханьсан хүүрнэлээ. Чи сарны өнгийг, холыг, араншинг, гунигийг мэдэрчээ. Чиний номонд орсон дал шахуу шүлгээс “сар” дүрслээгүйг нь олж харахад бэрх байлаа. Чи шүлгийнхээ бараг талд нь “сар” дүрсэлжээ. Нэг шүлгийн дотор хэд хэдэн удаа ч “сар” оржээ. Энэ бүхнийг ажиглаваас аргагүй л ОЮУНБИЛЭГ-ийн САРАН буюу... Нээж болох олон олон дүрслэл, чамирхал, ухаарал, эрэгцүүлэл, хүүрнэл гэдэг урд чинь л байна. Сайн ажиглаарайдаа. Сэтгэл гэдэг эрхтэн сар, нар, од бүгдийг нээсээр л байгаашүү, дүү минь. Сэтгүүлч, яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор , МУСГЗ Лханаагийн Мөнхтөр 2020.08.09

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

98

ISBN:

978-99973-77-88-3

Нийтлэгдсэн:

2021-03-10

Зохиолч:

Т. Оюунбилэг

Нийтлэгч:

Т.Оюунбилэг