
Дамбийхорлоо
Наранцэцэг
Бярган овгийн Дамбийхорлоогийн Наранцэцэг 1977 онд Дорнод аймагт төрсөн. 1999 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Эх бичиг судлаач төвдөч мэргэжилтэй. 2000 онд МУИС-д "Тавдугаар Далай ламын Шонну Гаадон зохиолыг Монголын түүхтэй холбож үзэх нь" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Богд Зонхавын намтрыг судалж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Буддын утга зохиол, намтар зохиолын чиглэлээр дагнан судалдаг. Монгол судлалын үндэсний академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга. Ном, ганц сэдэвт зохиол, хамтын бүтээл 11, эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 50 гаруйг бичиж нийтлүүлсэн.
Та нэвтэрч орно уу!
